МАН-ын Удирдах зөвлөл ХНХ-ын сайдыг хэлэлцэх гэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дараагийн сайдыг томилох эсэх асуудалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.04.07/ хуралдахаар болжээ. Удирдах зөвлөлийн хурлыг 15:00 цагаас товлосон бөгөөд сайдын томилгоог хэлэлцэх аж. 

Одоогийн байдлаар албан болон албан бус мэдээллээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Э.Батшугар нараас гадна дэд сайд асан Б.Тулгын нэр яригдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top