ДОРНЫН ЗУРХАЙ: Бар, морь жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

Аргын тооллын 4 сарын 10, Сумъяа гараг. Билгийн тооллын 19

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАР НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 06.13-19.34
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 4 сарын 10, Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Эрхтэний тэнгэрт одтой, шар нохой өдөр. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэрмаа(66.181.160.52) 2023 оны 04 сарын 12

дорноны зурхайгаа өдөр болгон гаргаж баймаар байна

0  |  0
Top