“Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай ярилцлаа.
-“Цемент шохой” ТӨХК өнөөдрийг хүртэл ямар нөхцөл байдалд, хэр ашиг орлоготой ажиллаж ирэв. Саяхан танайд хийгдсэн аудитын дүгнэлтийг та юу гэж үзэж байна?
-Манай үйлдвэр 40 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрийн түүхийг сөхөж үзвэл 2022 онд бид 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байгаа. Энэ бол 40 жилийн түүхэнд хамгийн өндөр борлуулалт юм. 11.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ үзүүлэлт мөн 40 жилийн түүхэн дэх хамгийн өндөр цэвэр ашиг юм байна лээ. Мөн 30 тэрбум төгрөгийн НДШ-ийг төлсөн. Яагаад ийм дүн гарав гэхээр өмнө нь жилд 5-6 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан. Эндээс тав дахин өндөр үзүүлэлттэй гэсэн үг. Ажилчдын цалингийн фонд хоёр дахин нэмэгдсэн. 11 тэрбум байдаг бол 21 тэрбум болсон.
Ингээд үзэхээр аудитын шалгалтын сайн мэдээнүүд байна. Энэ бүгдийг маань нотлоод өгч байна. Аудитын шалгалтыг бүгдийг муу гэж хэлж болохгүй. Хохирлын 375 тэрбум төгрөгийг өмнө нь эзэмшиж байсан “Сахал” хэмээгч Д.Эрдэнэбилэгийн “Хөтөл” гэдэг компаниас нэхэмжлээд явж байгааг аудитын тайланд дурдсан байгаа. Тэгэхээр одоо яаж байна гэвэл бид эдгээр хулгайч нараас 375 тэрбум төгрөгөө нэхэмжлэх боломжтой болж байна гэсэн үг. Хүмүүс өнгөц байдлаар хараад, “Наранбаатар бумбаны тахилга хийжээ” гэх юм уу, жижиг зүйлүүдэд ач холбогдол өгөөд цаана нь байгаа хэдэн арван тэрбумаар нь хулгай хийсэн асуудлууд аудит дээр илэрч, тэрийг нь бид хөөцөлдөх бололцоо гарч ирж байгааг олж харахгүй байна.
-Тухайлбал?
-Жишээ нь, энэ аудитын тайланд 41 тэрбум төгрөгийн Худалдаа хөгжлийн банкны хуурамч зээл байгаа. Эндээс бий болсон 16 тэрбумын хуурамч хүү байгаа. Үүнийг манай компанийн дансаар угаагаад явчихсан, бүр хэчнээн тэрбумаар нь мөнгө угаагаад явсан олон жилийн тогтолцоог манай удирдлагын баг ирээд тас цохисон. Ингээд энэ асуудлаар шүүхдэж байгаа.
-Шүүхийн шатанд нааштай хариу гарч байна уу, эсвэл?
-Шүүхээр яваад ахиц гарч байгаа. Өөрөөр хэлбэл, “Сахал” хэмээгдэгч Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банк манай компаниар мөнгө угааж байсныг нь бид гэмт хэргийн шинжтэй үйлдлээр нь шалгуулж, улмаар шүүх дээр хэрэг үүсээд явж байгаа. Эндээс гэхэд л бид жилд долоон тэрбум төгрөгийн хүүгээс чөлөөлж чадаж байгаа. Энэ мэт хэмнэгдэж байгаа зардлуудаас өнөөдөр ажилчдынхаа цалинг нэмэх бололцоо гарч байгаа.
-Энэ жилийн хувьд ажилчдын цалинг нэмэх ямар шийдэл гаргав?
-Энэ жил бид долоон тэрбум төгрөгөөр цалингийнхаа фондыг нэмэгдүүлэхээр ТУЗ болон хувьцаа эзэмшигч буюу Төрийн өмчийн хороогоор батлуулсан байгаа. Энэ 32 хувийн нэмэгдэл нэмэгдсэнээр цалингийн фонд нийтдээ 28 тэрбум төгрөгт хүрэх юм. Үүнийгээ хэрхэн зүй зохистойгоор, үр ашигтайгаар 820 ажилчиндаа хүртээх вэ гэдгээ эцэслэн шийдвэрлэлээ.
Цалингийн системийг өөрчлөхийн тулд огцом нэг өдөр захирал шийдвэр гаргаад өөрчилчихдөггүй. Тийм бололцоо байхгүй. Асар олон судалгаа хийгддэг. 2022 онд бид анх шийдвэр гаргаж өөрчилсөн. Энэ өөрчлөлтийн нэг том ахиц нь өртөгт суурилсан менежментийн систем буюу мэргэжилтэн, инженер, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга нар өөрсдийн хамтын оюуны бүтээлийг бүтээмжээ нэмж, өртөг зардлаа хэмнэх юм бол хэмнэсэн зардлынхаа 50 хүртэлх хувийг авдаг урамшууллын зүйлийг нэлээд хөөцөлдөж байж ТУЗ-аараа батлуулж авсан. Энэ журам зөвхөн манайд л байгаа байх. Хувийн хэвшил, төрийн компаниудад байхгүй. Эндээс гэхэд л бид энэ жил 5.4 тэрбумын зардлын хэмнэлт 2.4 тэрбумыг 176 мэргэжилтэн, инженерт олгохоор болж байгаа. Ийм шийдвэрүүд бас гарч байна.
-Сая бүх ажилтны хурал дээр дээгүүр байгаа ашиг сонирхлын зөрчилтэй ТУЗ-ийн хэдэн дарга нар сонин биш гэдгийг олонх нь илэрхийлж байна. Ерөнхийдөө 2023 онд танай нийт борлуулалтын төлөвлөгөө ямар байгаа вэ. Ихэнх үзүүлэлтүүд 100 хувь давж биелсэн гэхээр өмнөх онд ямар байсан бэ?
-Бид хамгийн ихдээ 400 мянган тонн цемент үйлдвэрлэж чадах юм байна лээ. Монголын ард түмнийг “Сахал” хэмээгдэгч Д.Эрдэнэбилэг гэдэг хүн хуурч явсан. Өөрөөр хэлбэл, “500-600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж өгсөн, та нарт” гээд байсан. Үнэн хэрэгтээ 1500 мянган тонн цемент гаргах хүчин чадалтай, хуурай аргын үйлдвэр, дахиад тэрэн шиг нэг шугам барих ёстой байсан. Гэтэл зөвхөн нэгийг нь л барьчихсан. Тэгэхээр яах вэ, 400 мянган тонн цемент л үйлдвэрлэж чадна. Үүний хөрөнгө оруулалт хийгдээгүй. Гэсэн атал энийгээ нэг сая тонн гээд төрийн байгууллагууд, гадаад, дотоод зах зээл дээр хүмүүсийг хууран мэхэлж явсан учраас хүмүүс буруугаар ойлгож төөрөгдөл үүссэн.
-Энэ нь юугаар нотлогдож байгаа юм бэ?
-Үүний нотолгоо нь, 2022 оны арваннэгдүгээр сард Хятадын барилгын үндэсний корпорацаас хөндлөнгийн аудиторууд, мэргэжилтнүүдийг урьж шалгалт хийлгэхэд өчнөөн хуудас бүхий зузаан дүгнэлт гаргаад тайлагнасан асуудал. Тэгэхээр бидэнд одоо ямар сорилт тулгарч байна гэхээр дахиад нэг шугамын үйлдвэрийг нь бариад төслийнхөө дагуу нэг сая тоннд хүргэх ийм л зорилт байна. Мөн Хөтөл маань ихээхэн утаатай байдаг. Энэ утааны эх үүсвэр нь манайх босоо гурван зуухтай, энэ нь 40 жил болчихсон, ямар ч технологийн шинэчлэл хийгдээгүй. Асар их утаа баагиулдаг энэ үйлдвэрээс асуудал үүсэж байгаа. Бид хэвтээ зуухтай болж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлчихвэл Оюу Толгой, Эрдэнэт гэдэг шинэ хэрэглэгчдийг оруулж ирээд хамтдаа цааш 40 жил явах тухай төсөл яригдаж байгаа. Эрдэнэтээс санхүүжилт нь шийдэгдээд явж байна.
2022 онд бид судалгаа явуулж, орчин үеийн шинэ программ хангамж, төсөл судалгааны супер экспертүүдийг урьж үнэлгээ хийлгээд, оросуудын тооцоолсон нөөц бол буруу байна. Агуулга, чанар, хүдрийн биетийн шинэ загварчлалыг гаргаж ирснээр 10-хан жилийн нөөц үлдсэн гэж ярьж байсан шохойн нөөцийг 40 жил болгосон. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт дахиад 40 жил шохойгоор тасарна гэж айлтгүй боллоо. Дээрээс нь нэмээд Оюутолгой гэдэг шинэ хэрэглэгчийг оруулж ирэх бололцоотой болж байна. Энэ мэтчилэн шинжлэх ухаан, техник, технологийн түвшинд бид ахиц дэвшил гаргаад явж байна. Гэхдээ үүнийг бид ямар ч өр зээл тавихгүйгээр цэвэр өөрсдийн нөөц бололцоогоор хийж байгаа. 2023 онд бид мөн л 400 мянган тонн цемент үйлдвэрлэх зорилтоо тавьж байна. Шохойн үйлдвэрээ барьж байгуулах зорилтоо тавьж байна. Төсөл, судалгааны түвшинд ахиц гарч байна. Харамсалтай нь энд саатал гарч байгаа.
-Тэр нь юу билээ?
-Гол саатал нь манай ТУЗ-өөс гарч байгаа. Тодруулбал, ТУЗ-ийн ашиг сонирхол бүхий гишүүдээс. Би өмнө ч хэлсэн. Аудитын хорооны дарга н.Буянхишиг гэж хүн байна, байгаль орчны мэргэжилтэй. Аудитын хорооны дарга бол дотоод аудитыг томилдог, санхүүгийн асар өндөр мэргэжилтэй хүн байх ёстой. Засгийн газрын “Шүүр ажиллагаа”-нд энэ хүн бол мэргэжил, боловсролын хувьд тэнцэхгүй. Энэ бол шүүрдүүлэх ёстой хүн. З.Энхболд гэж хүн бас байгаа. Үйлдвэрт маск шахдаг, өөрөө ТУЗ-ийн гишүүн. Бас л аудитын хороонд орчихсон байгаа. Шалгадаг хүмүүс нь бүгд ашиг сонирхлын зөрчилтэй байхаар яадаг байх нь вэ, үйлдвэрийн төлөвлөгөөг батлахгүй. Зохион байгуулалтайгаар аудитын тайланг ТУЗ-өөр хэлэлцээгүй. Хувьцаа эзэмшигчдээр хэлэлцэгдээгүй. Үүний дараа олон нийтэд ил болох ёстой тайланг эхний шатанд нь авангуутаа бот хаягуудаар өгч, “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй нийлээд манай үйлдвэрийн зүгээр ажиллаж байгаа ажилчдын тархийг угаагаад үйлдвэрийг зогсоох хэмжээнд авчирч байна. Үүнээс болж манай цементийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүтэн нэг сараар тасарч явж байна. Энэ тасалдалд ТУЗ-ийн ашиг сонирхол бүхий этгээдүүд хариуцлага хүлээх ёстой ч хариуцлага огт хүлээхээргүй байна. Иймд би хэвлэлийн хурал хийж н.Буянхишиг, З.Энхболд, ТУЗ-ийн нарийн бичиг, цементийн наймаатай холбоотой болчхоод байгаа н.Агар зэрэг хүмүүсийг төрөөс зайлах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
баярын буянхишиг чинь төв аймагт 10 жилээ дараа нь сэз ийн техникум төгссөн, төгссөнөөс хойш огт улсад ажил хийж байгаагүй биеэ үнэлж хүн залилж нүд, нүүрэндээ мэс засал хийлгэж ус, байгаль ярьж элдэв худал барууны сан ман тбб ярьсан мэргэжлийн ***, бас мэргэжлийн з альтан яаж яваад энэ орчив гэхээр маны өвөөгийн өвөр дамжиж яваад томилогдсон юм шүү дээ. гудманд явахаар урдны өр зээлтэй олон хүмүүс, хуурч самарч зугтсан олон эрчүүдтэйгээ таарах вий гээд айдастай явдаг. эгч нь швейцарийн хөгжлийн агентлагт ажилладаг байсан. тэр эгч нь буянхишигт тбб байгууллага байгуулж мөнгө идэхийг заас
сдаа наад тоонуудад чинь утга авцалдаа алга даа. 100 тэрбумаас 11 тэрбум ашиг тэгснээ 30 тэрбумын өр төлсөн 22 тэрбумын цалин гэх юм 63 тэрбум шууд зардал байна үнэхээр ашигтай байгаан бол үнэн буулгаад эсвэл худлаа ярьмаар боль
Уусан ч маргааш нь ажилдаа ирж байлдаа кккк гоймон идээл
Ажил нэг сараар саатсан нь ТҮЗ ээс биш өөрөөс чинь байхаа. Нэг архи уухаараа өөрөө сар алга болчихдог юм бишүү.
Энэ мэргэжлийн худалч гараа нэг л өдөр үнэнд гүйцэгдэнэдээ боловсролгүй ажилчдынхаа тархийг угаачихсан нөгөөдүүл нь итгэчихсэн яанадаа
Зөвөө