Сонгуульд хоёр дараалж ороогүй намыг идэвхгүй байдалд шилжүүлж, ХАРИУЦЛАГА ТООЦДОГ болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.17/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. 

Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.

Хуулийн төслийг дараах дөрвөн онцлогтой байхаар боловсруулсан байна.

1. УИХ-ын сонгуульд хоёр дараалан оролцоогүй тохиолдолд идэвхгүй байдалд шилжүүлэх, улмаар хариуцлага тооцож, тараах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай талаар хуулийн төсөлд тусгасан. 

2. Улс төрийн намууд нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой. 

3. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох, тайлангаа гаргаж, аудитын байгууллагаар дүгнүүлдэг тогтолцоог бий болгох талаар хуульд тусгасан.

4. Улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг СЕХ-нд хариуцуулж байна.

Хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийнхээ үеэр тодотголоо. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.160.31) 2023 оны 04 сарын 18

Нам нь хүмүүсийн үзэл бодлын л адил төстэй баыйдлаараа эвлэлдэн нэгдсэн болохоос бус зөвхөн сонгуульд л орох гэгж нэгддэг гэж үзэх нь арайл өргөөсгөл бус уу? Сонгуульд оролцохгүй ч гэсэн үзэл бодлоо нийтэд илэрхийлээд байж болохгүй юу? Харин намаас ”төрийн эрх барих дээд байгууллагын” гишүүнийг удирддан жолооддог байдлыг л зогсоомоор байна.

0  |  0
Zochin(202.126.90.75) 2023 оны 04 сарын 18

Zub. Heterhii olon nam bna.

0  |  0
зочин(192.82.88.7) 2023 оны 04 сарын 17

Намуудыг 76 тойрог бүрт намаасаа нэр дэвшүүлдэг болгох хэрэгтэй. Үгүй бол улсын бүртгэлээс нэрийг нь хасаж татан буулга. Хоорондоо нэгдэж групп болж ордог явдлыг бүр болиулах хэрэгтэй.

0  |  0
зочин(202.179.26.137) 2023 оны 04 сарын 17

Монголд олон нам хэрэггүй дөрвөөс таван нам байхад болно нам байгуулах босгыг өндөрсгөх хэрэгтэй. Дөчин нам байдаг гэнэ үү солиорол

0  |  0
Top