Голландын Хоогерсмильд хотын телевизийн цамхаг нуржээ. Үүний улмаас хот харилцаа холбоогүй болж, нэг хэсэгтээ л гадаад ертөнцөөс тусгаарлагдсан аж. Цамхаг байрлаж байсан байшингийн дээд хэсэгт гал гарсан нь нуралт үүсэх шалтгаан болсон байна. Гал сөнөөгчид галыг унтрааж чадсан ч нуралтаас сэргийлж чадаагүй ажээ. Ослын үеэр хүний амь үрэгдээгүй аж 300 метр өндөр уг цамхаг нь улсдаа хамгийн өндөр цамхгийн нэг гэж тооцогддог байжээ.
Сэтгэгдэл ( 0 )