АНУ-ын ТНБД-ын орлогч В.Нуландыг хүлээн авч уулзлаа

2023 оны 04 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуландыг 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлоод, цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
 


 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч В.Нуланд АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон авлигатай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийг чухалчилж байгаагаа илэрхийллээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 04 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
ЗЭЭЛ АМЛАНА ШҮҮ (202.9.40.135) 2023 оны 04 сарын 20

ЭЛБЭГДОРЖИЙН ИХ ЗЭЭЛ АЛТАНХУЯГИЙН БОНДНЫН ЗЭЭЛ ДАРЖ ЯДАЖ БАЙХАД хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын нийтлэг үнэт зүйл ЁООО БОЛИРОЙ АВГАЙ МИНЭЭ

1  |  0
jinhene lalar avgai(103.212.116.39) 2023 оны 04 сарын 20

Ene avgai l ukraind 5 terbum dollaraar maidenii hubisgal hiij ukrainiig dampuuruulsan jinhene chotgor shig avgai daa. Odoo bas mongold irj yaj horloh gej baigaa shulams avgai be dee..orosiin esereg hudalaa ardchilal yrij bideniig tabih gej bgaa daa..

2  |  0
ЛАЛАРЫН АВГАЙГ(202.9.40.135) 2023 оны 04 сарын 20

ЛАЛАРЫН АВГАЙГ ЯААХ ГЭЖ АВЧИДАГ БАЙНАА НӨГӨӨ Л Х ҮНИЙ ЭРХЭЭ ЯРИААД Л ЗЭЭЛ ШАХНА ДАА ДАРЖ ЯАДАЖ БАЙХАД

2  |  0
Top