Дээд шүүх "Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам"-ыг бүртгэхээс татгалзлаа

2023 оны 04 сарын 20

Дээд шүүх "Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам"-ыг бүртгэхээс татгалзлаа.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаас Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Уламбаярын өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.

Тус өргөдөлд хавсаргасан намын гишүүд гэх 641 иргэний мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, хүчингүй болсон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт ирүүлсэн үндэслэлээр өргөдлийг буцаасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top