УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа нэг зүйл бол сонгуулийн хууль. Харин Сонгуулийн тухай хуулийн хоёр ч төсөл орж ирсэн. Эдгээр төслүүдийн гол онцлог нь юу байгаа вэ?
-Хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Нэгийг нь Н.Энхболд нарын гишүүд, нөгөөг нь гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар буюу Ардчилсан намынхны зүгээс өргөн барьсан байгаа. УИХ-ын дарга энэ сарын 19-нд захирамж гаргаж, энэ хоёр төслийг нэгтгэн нэг төсөл болгон хэлэлцэх Ажлын хэсэг гаргасан. Уг Ажлын хэсгийг миний бие ахалж ажиллахаар болсон. энэ хоёр хуулийн төсөлд ижил төстэй болон, өөр зүйлс бий. Гол ижил төстэй зүйл нь гэвэл нэгдүгээрт хоёулаа сонгуулийн холимог тогтолцоог оруулж өгсөн. Нэг нь 38/38, нөгөө нь 48/28 гэсэн. Үндсэн хуулиар нэгэнт холимог тогтолцоогоор явах бүрэн боломж байгаа учраас ингэж шийдсэн байх. Тийм болохоор энэ хоёр төслийг ижил төстэй гэж үзэж нэгтгэж хэлэлцэх боломжтой гэж үзсэн. Хоёрдугаарт гэвэл гадаадад байгаа сонгогчдыг санал хураалтад оролцуулах, сонгуулийн зардлыг бууруулах боломж байна. Н.Энхболд нарын өргөн барьсан хуулийн төслөөс харахад сонгуулийн зардлыг 48 орчим буюу бараг 50 хувиар бууруулах боломжтой. М ө н улс төрийн намуудын босгыг гурван хувь гэж оруулсан. Харин эвсэл болоод ирвэл босго хувь нэмэгддэг. Хоёр нам эвсвэл тав, гурав ба түүнээс дээш нам эвсэж оролцвол долоон хувь болж нэмэгдэнэ. Ийм хэд хэдэн онцлог энэ хоёр хуулийн төсөлд байна. Тиймээс нэгтгээд хэлэлцээд явна. Энэ хаврын чуулганаар буюу зургаадугаар сарын 25-наас өмнө энэ хуулийг баталж гаргах ёстой гэсэн бодолтойгоор ажиллаж эхэлж байна.
-Зардлыг 48 хувиар бууруулна гэлээ. Гадаадад байгаа сонгогчдын саналыг авахад ямар хэмжээний зардал гарах вэ?
-Сонгуулийг зохион байгуулахтай холбоотой зардал нэг их буурахгүй. Харин нэр дэвшигчээс гардаг зардлыг 48 орчим хувиар бууруулахаар тооцсон. Тухайлбал, хуучин 200 сонгогч тутамд нэг ухуулагч байсныг 400 сонгогч тутамд болгож нэмэгдүүлсэн. Сурталчилгааны самбаруудын тоог бараг 80 хувиар багасгасан. Хэсэг тус бүрд явдаг тээврийн хэрэгслийн тоог ч бууруулсан учраас гарах зардал төдий хэмжээгээр буурна. Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг өөрийн улсын дипломат байгууллагаар дамжуулан авдаг. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн хүмүүсээс урьдчилсан байдлаар санал авна. Гэхдээ мажоритар тогтолцоогоор нэр дэвшигчид санал авч чадахгүй. Харин жагсаалтад орсон нэр дэвшигч болон намд санал авах л бололцоотой.
-МАН үнэмлэхүй ялалт байгуулж байсан мажоритар тогтолцооноосоо татгалзаж, холимог тогтолцоог сонгож байгаа нь нэг, нэгээрээ тойрогт очиж, ард түмэнд дүн тавиулахаас айж байгаа хэрэг гэж зарим улстөрчид хэлж байна. Чухам яагаад эрх баригчдын зүгээс сонгуулийн холимог тогтолцоог сонгон авч, хуулийн төсөл оруулж байгаа юм бэ?
-Бид сонгуулийн тогтолцоог авахдаа Монгол Улсын ирээдүйн хөгжилд хэрэгтэй тогтолцоог авах хэрэгтэй юм байна гэж сонгосон. Улс орнуудыг судлахад холимог тогтолцоотой нь харьцангуй хөгжил нь бодлогоор яваад байгаа юм. Холимог тогтолцоог сонгохдоо гурван зүйлийг баримталсан. Нэгдүгээрт, улс орныхоо хөгжлийг тэргүүнд, тойргийн хөгжлийг удаад нь тавьдаг тогтолцоо руу оръё. Одоо чинь тойргийн асуудал нь нэгт орчхоод дараа нь улс орны эрх ашиг яриад байдаг болчихсон. Үүнийг засаж залруулахын тулд хийж байгаа том өөрчлөлт. Хоёрдугаарт, сонгогчдын санал гээгдээд байгааг улс төрийн намууд, улстөрчид шүүмжилдэг. Мажоритар тогтолцоо сонгогчдын санал гээгддэг. Өөрөөр хэлбэл, цөөнх юм уу, гараагүй хүмүүст өгсөн саналууд хаягдчихдаг. Харин пропорциональ тогтолцооны онцлог бол санал гээгддэггүй. Гуравдугаарт, Монголд байгаа улс төрийн намуудыг чадавхжуулж, улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болгох ёстой. Ийм гурван зүйлд тулгуурлаж холимог тогтолцоог авъя гэж байгаа юм. Түүнээс биш манай нам ялах, олонх болох нь дараагийн асуудал гэж үзэж байгаа. Нөгөө талаасаа парламентад олон нам орж ирж, гудамжинд бус энэ дотроо үзэл бодлоо уралдуулдаг байя гэсэн л чиглэл байгаа юм.
-Өргөн баригдсан төслүүдэд Их хурлын гишүүд 76 байхаар тусгасан. Гэтэл Засгийн газраас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал авч байгаа төсөлд гишүүдийн тоог 152 байхаар заасан байна лээ. Таны хувьд гишүүдийн тоог ингэж хоёр дахин нэмэх дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газраас төсөл боловсруулаад олон нийтээс санал авах ажил явагдаж байгаа юм билээ. Удахгүй Их хуралд өргөн баригдах байх. Хувь хүний хувьд гэвэл сонгогчдын тоо нэмэгдсэн. Анх 1992 онд одоогийн байгаа 76 гэдэг тоо тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд сонгогчдын тоо бараг хоёр дахин нэмэгдсэн. Гэтэл гишүүдийнх нь тоо хэвээрээ байгаад байдаг. Нэг тойрогт 1992 онд ойролцоогоор 24-26 мянган хүн ам ногдож байсан юм билээ. Одоо болохоор 44-46 мянга болсон. Нэгдүгээрт, хүн амын тоо нэмэгдсэн, сонгогчдыг төлөөлөх төлөөлөл бүрэн хангагдаж чадахгүй байгаа учраас энэ чиглэл рүү явъя гэсэн зарчим яригдаж байгаа юм. Хоёрдугаарт, холимог тогтолцоог бий болгож, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, улс орны хөгжлийн асуудлыг урдаа тавьдаг. Улс орных нь хөгжлийн бодлого нь тогтвортой байдаг системийг авах асуудал дээр гишүүдийн тоог хөндөхөөс өөр арга байхгүй. Мөн бид Их хурлын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байж болно гээд шийдчихсэн. Одоо энэ 76 дотор “Давхар дээл”-тэй болчихоор данхайгаад зохимжгүй болоод ирдэг.
-Их хурлын чадамж алдагдаж байна гэдэг юм билээ?
-Тийм болохоор сонгуулийн тогтолцоог ч харсан, Их хурал, Засгийн газар хоорондын харилцааны асуудлыг ч бодсон, сонгогчдын төлөөллийн чадамжийг ч ярьсан Монгол Улсад Их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа юм. Нөгөө талаасаа аюулгүй байдлын асуудал ч байдаг. Хоёр том хөршийн дунд оршдог жижиг орны хувьд аюулгүй байдал чухал. Тийм учраас энэ мэт асуудлуудыг харгалзаж үзээд гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай л гэж үздэг.
-Тооны хувьд хэд байх нь чухал вэ?
-Одоо Их хурал дээр 152 гэдэг тоо яригдаад ирэх болов уу гэж бодож байна. Энэ үед нь сонгогчид юу гэж үзэх нь вэ гэдэг чухал. Үндсэн хуулийн асуудалд хоёр зүйлийг заавал харгалзаж үздэг. Нэгдүгээрт парламентад суудалтай намууд энэ тал дээр зөвшилцөлд хүрсэн байх ёстой. Түүнээс биш ганц нам дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаггүй. Хоёрдугаарт, иргэд, сонгогчдын санал ямар байгааг харгалзаж үзнэ. Тийм болохоор гишүүдийн тоо Засгийн газраас өргөн барьсан хэмжээнд биш гэхэд тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх гэж бодож байна.
-Намын жагсаалтад үл бүтэх нөхөд, мөнгө төлсөн нь ордог гэсэн яриа гардаг. Тиймээс жагсаалтад орох хүмүүст тавигдах шалгуурын талаар оруулж өгсөн болов уу?
-Өмнө нь 2012 онд манайд явагдсан тогтолцоогоор зөвхөн намд санал өгч байсан. Энэ удаагийн өргөн барьсан хуулийн төсөлд намд санал өгөхөөс гадна, намын жагсаалтад байгаа хувь хүнд мөн санал өгөх байдлаар оруулж ирсэн. Үүгээр намын нэрийн ард нуугдах гэдэг асуудал байхгүй болж байгаа юм. Магадгүй энэ хуулийн төсөл үүгээрээ батлагдах юм бол намууд хамгийн санал цуглуулж чадах, улс орны хэмжээний томоохон улстөрчдөө нэр дэвшүүлэх бололцоотой болно. Түүнээс биш муу улстөрчдийг дэвшүүлбэл санал авч чадахгүй. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл мөн яригдаж байна. Суудал авсан, сонгогчдын саналын гурав ба түүнээс дээш хувийг авч чаддаг намууд төрөөс санхүүжилт авахаар тусгасан. Ингэж байгаа тохиолдолд аль болох сайн хүнээ жагсаалтад оруулж таарна. Мөн тойрог болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглож өгсөн учраас сонгогчид хүн сонгох боломж олгосон учраас намын нэрийн ард нуугддаг, мөнгө төлөөд ороод ирнэ гэдэг асуудал байхгүй болно. Харин ч аль болох жагсаалтаар олон суудал авахын тулд намууд нэр цэвэр, улсын хэмжээний томоохон улстөрчдөө нэр дэвшүүлнэ.
-Жагсаалтад байгаа улстөрчид авсан саналынхаа хэмжээнээс хамааран дараалалд нь өөрчлөлт орох юм уу?
-Үүнийг нам тодроо л авч үзэх асуудал. Үүнийг хуульд оруулаад өгчихөөр пропорциональ биш том тойрог болчих гээд байгаа юм. Ихэнх улстөрчид пропорциональд нэр байх ёсгүй л гэдэг юм. -Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгчийн тамгын газраас мөн өргөн барьсан. Үүгээр намуудыг төрөөс санхүүждэг байх, санхүүгийн ил тод байдлыг хангах зохицуулалт орж байх шиг байна. Энэ тал дээр юу хэлэх вэ? -Энэ хаврын чуулганаар улс төрийн хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр болсон. Бүгдээрээ хугацаатай, зургаадугаар сарын 20-ноос өмнө батлагдах учиртай. Үүн дээр гол анхаарлаа хандуулаад явж байна. Улс төрийн намын санхүүжилтийн хувьд хууль санаачлагч хоёр төрлийн санхүүжилт оруулж ирсэн байна лээ. Нэгт, сонгуулийн дараа сонгогчдын авсан саналаар санхүүжнэ. Хоёрт, УИХ-д авсан суудлын тоогоороо жил бүр санхүүжилт авна. Нэг сайн зүйл нь ил тод болгох, авч байгаа санхүүжилтэд нь зориулалтыг нь заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, иргэд олон нийтийн улс төр, сонгуулийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд зарцуулна. Түүнээс бус намын дотоод асуудалд зарцуулахгүй байхаар тусгасан.
-Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт өөрчлөлтийн үеэр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох асуудал яригдаж байсан ч дэмжигдээгүй. Гэтэл энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд алга. Энэ асуудлыг яагаад орхисон юм бэ?
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох асуудал энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орж ирэхгүй. Их хурал өнгөрсөн оны наймдугаар сард Засгийн газарт чиглэл өгсөн 54 дүгээр тогтоол гаргасан. Үүгээрээ гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоо гэсэн хоёр асуудлыг оруулж ир гэсэн чиглэл өгсөн. ҮХЦ-ээс ч энэ хоёр асуудалтай холбогдуулан эцсийн шийдвэр буюу тогтоол гаргасан. Тиймээс дээрх асуудлуудаар л нэмэлт, өөрчлөлт Тийм учраас оруулж ирэхгүй байгаа гэж бодож байна.
-Их хурлын гишүүдийг 152 болгосноор шинэ ордонтой болох асуудал яригдах байх гэсэн яриа гарч байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Зарим нь гишүүдийн тоог нэмснээр зардал өснө гээд байгаа юм. мэдээж зардал тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг шүү дээ. Гэхдээ үүнээс илүү хамгийн чухал нь улс орны эрх ашиг. Монгол Улсын гадаад үндэсний аюулгүй байдлын асуудал үүнээс хэд дахин том. Гишүүдийн зардал нэг их том асуудал биш гэж би бодож байгаа. Харин яам, тамгын газрын тоог цөөлөх, бүтцийг оновчтой болгох шаардлагатай. Манай парламентын гишүүдийн цалин хөлс, бусад зардал жилд 10 тэрбум төгрөгөөс хэтэрдэггүй. Шинэ ордон гэж байхаар одоо байгаа ордондоо үйл ажиллагаагаа явуулах бүрэн бололцоотой. Ардын их хурлын гээд их том танхим байна. Үүнийгээ жаахан засаж сэлбээд явах боломжтой. Тиймээс шинэ ордны асуудал яригдахгүй байх.
-МАН-ын Хяналтын хороо авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нэр бүхий 22 гишүүнээ намаасаа түдгэлзүүлнэ гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-МАН-ын 2021 онд болсон Их хурлаар бид намынхаа дүрэмд өөрчлөлт оруулсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, яллагдагчаар татагдсан тохиолдолд намын гишүүнээс болон сонгуульт албан тушаалаас түдгэлзэнэ гэдэг заалт оруулсан юм. Энэ дүрмийн дагуу өмнө нь яллагдагчаар татагдсан, ял авсан хэд хэдэн гишүүнийг намаас түдгэлзүүлэх, заримыг нь намаас гаргах асуудлыг хяналтын байгууллага шийдвэрлэсэн. Харин одоо бол мэдээж хууль, шүүхийн байгууллага дээр хэрэг үүсээд явж байгаа гишүүдийн асуудал бий. Үүнийг манай намын Хяналтын хороо яг л дүрмийн дагуу шийдээд явж байгаа. Мэдээж, тухайн хүнд нь дүрмийн заалтыг сануулж, өөрөө түдгэлзэх ёстойг хэлдэг. Өөрөө түдгэлзэхгүй байвал хяналтын байгууллага шалгаад түдгэлзүүлнэ. Ийм л журмаараа явж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Togtogsyren gedeg holion hutgagch too nemj luivarchidiig hamgaalah argiig xohion baiguulj b ad igaa archaagyi amitan iim amia bodson archaagyi amitad l turd shigdej ard tymnii hurungiig huvalz met sorj amidarch bsina.ene metiig hamgiin tyryynd zailuulah heregtei
Тоо нэмэхгүй!
33 Jil nam nertei MANAN mafiin ye yeiin 76 Aluurchin hulgaich luivarchdiin bylegleliig mongolchuud tejeej doromjluulj baina....odoo byyr 152 Aluurchid hulgaichid luivarchdiig 4 dorvon jileer tejeej , mongoliig tsusalj, bayjihiig ni harah um baina...\nGyshyyn nertei MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchid mongoliig 33 Jil idej tsuslaad yamar bolgosniig ni har
Маш сул бүлгийн дарга
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
ТОО НЭМЭХГҮЙ ШУДАРГА ЗАЛУУСАА ГАРГАДАГ БООЛООСОЙ
90 байвал яана өндөр боловсролтой урьд нь сонгогдож байгаагүй залуусыг сонгох талаар ерөнхий сайд анхаарах хэрэгтэй шүү
ЖАГСААЛТААР ОРОХ ХҮМҮҮСИЙН НЭРСИЙГ СОНГУУЛИЙН ХУУСАНД НЭГЭН АДИЛ ТУСГАЖ ТЭДЭНД САНАЛ ӨГӨХГҮЙГЭЭР ТАНИЛЦУУАХ ХЭРЭГТЭЙ. ХЭДЭН ХУВЬ НЬ ТЭР ЭТГЭЭДИЙГ ХҮЛЭЭН АВАХ АВАХГШЙ ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ ЁСТОЙ. ТҮҮНЭЭС БИШ НАМ ТЭДНИЙГ СОНГОЖ ХУЛГАЙЧДААР ИХ ХУРЛЫГ ДҮҮРГЭХ ЁСГҮЙ ШҮҮ. НӨГӨӨ ШУУД СОНГОХ, АРД ТҮМНИЙ ГАРТ ТӨРИЙН ЭР ГЭДЭГН Ь УСТАНА ШҮҮ ХЭРЭВ ИНГЭХГҮЙ БОЛ