Украины дуучин ЯрмаК эх орныхоо төлөө тулалдаж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 23

Хит болсон “Сердце пацана” дуугаар нь бидний сайн мэдэх рэпер ЯрмаК эх орныхоо төлөө байлдааны үйл ажиллагаанд оролцож байна.

31 настай дуучин залуу өнгөрсөн жил Украин дахь цэргийн ажиллагаа эхлэхэд улсынхаа Зэвсэгт хүчинд орж, өдийг хүртэл эх орноо хамгаалах үйлсэд оролцсоор байгаа юм.

Тэрбээр Киев орчимд ажиллаж буй зургаа Фээсбүүк хуудсандаа оруулжээ. Дуучин залуу мөн Бахмутад шархдаж, хөл, гараа алдсан цэргийн эмч Вадим гэх залууд туслахаа мэдэгдсэн байлаа.

ЯрмаКийн хувьд 2016 онд олон жил үерхсэн найз бүсгүй Анна Шумяцкаятайгаа гэрлэж, 2019 онд охинтой болсон юм.

 
 
 
 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мм(202.21.108.31) 2023 оны 04 сарын 24

байдаггүй

0  |  0
bb(202.21.108.31) 2023 оны 04 сарын 24

эхнэртэй зөрсөөр байгаад хүүхдээ алба хаалгасан. ядаж эрт босож ор дэрээ цэмбийтэл хурааж \n сурчаад ирсэн

0  |  0
Ганаа(66.181.165.92) 2023 оны 04 сарын 24

Цэргийн алба хаасан дуучин, жүжигчин байна уу.

1  |  0
Зочин(202.9.46.116) 2023 оны 04 сарын 24

Эх орныхоо төлөө тулалдаж байгаа Украины дуучиндаа гэмтэл авалгүй тулалдаж ДАЙН ХУРДАН ДУУСААСАЙ ДАА. Гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Болгоомжтой байгаарай дуучин минь!

2  |  0
Зангараг (204.111.170.39) 2023 оны 04 сарын 24

Тээр тэнд байгаа гадны хүн эх орныхоо төлөө тулалдаж байгаагаас жишээ авч эх орноо аварцгаая хүмүүсээ.

3  |  1
Зоч(103.254.123.64) 2023 оны 04 сарын 24

Эх оронд аюул тохиолдсон цагт эр хүйстэй хэн бугай ч адилхан дайны цагийн хууль үйлчилнэ...

2  |  0
Ий(103.57.92.138) 2023 оны 04 сарын 24

Манай дуучид бол ядаж цэрэгт ч явдаггүй вм даа

1  |  0
Top