МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр нэмэх асуудлаар ЗГ-т чиглэл өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.24/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв.

МАН-ын бүлгийн гишүүд энэ удаагийнхаа хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, нэг хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны мэдээлэл, цалин хөлсний талаар Засгийн газраас төлөвлөж байгаа ажлын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдээллийг сонссон байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан цалин хөлс нэмэх шаардлагатай байна гэж иргэд шаардаж буй. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлс ялгавартай байгаа. Тиймээс энэ ялгаварлалыг багасгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, инфляцийн түвшин, үнийн өөрчлөлттэй холбогдуулан нэмэх, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлага байна гэж бүлгийн гишүүд үзсэн. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Ажлын хэсэг Засгийн газарт ажиллаж байна. Цалин хөлсний асуудалтай хамт тэтгэврийн асуудал яригдана" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.212) 2023 оны 04 сарын 24

тэтгэвэрийнхэн 500,000 -г аваад 400,000-г нь эмэнд өгч , үлдсэн 100,000- р нь гол зогоож байгааг МАН, Төр Засаг мэддэг болов уу?

1  |  0
ЭШ ажилтан(66.181.161.250) 2023 оны 04 сарын 24

Улсын тусгаар байдлыг хангадаг хамгийн чухал салбарт ажилладаг эрдэм шинжидгээний ажилчид өнөөдөр 10 жил ажилчихаад цалин нь сая төгрөг хүрдэггүй учираас ажиллах хүний нөөцийн асуудалд орж бна. Хөгжингүй улс шинжлэх ухаанд мөнгө хөрөнгөө зарцуулдаг бол Монгол улсын төр засаг судалгаа шинжилгээний өсөл хөтөлбөрөөс суутгадаг. Альваа судалгаа олон жилийн үр дүнд баталгааждаг бол төр засаг 3 жил нь ихдсэн гэж үзэн 2 жил болгон багасгасан. Энэ бол эмгэнэл

0  |  0
Өвчтөн(202.9.40.182) 2023 оны 04 сарын 25

Та нар хоол хүнс л ярих юм хамгийн аюултайгаар нэмэгдэж байгаа үнэтэй зүйл бол ЭМ болоод байна. энэ аптекүүд банкны өндөр хүүтэй зээл шиг мөнгө хүүлэгчид болсон байна. Өдөр цагаар үнэ нь нэмэгдэж байна. одоо бүр болиод хөгөлөлттэй эм ч олгохоо больсон байна. Чинзориг гэж нэг юм Сайд болсон биш өвчтэй хүмүүс ахмадууд эрүүл мэндийн талаар дордож эхэллээ. Төр засаг чинь ер нь юу ч хийж чадахаа болчихсон юм биш үү

1  |  0
ЗОЧИН(220.108.217.252) 2023 оны 04 сарын 24

ЦАЛИН, ТЭТГЭВЭРИЙГ 2 ДАХИН ХЭМ, ӨӨР АРГА БАЙХГҮЙ.

0  |  0
Зочин(202.126.89.126) 2023 оны 04 сарын 24

Гишүүдийн суудлын тоог нэмж 152 болгох хөрөнгийн эх үүсвэр байгаа гэх, Ахмадын тэтгэвэр нэмэх бүх хүүхдэд өгөх мөнгө мөнгө байхгүй гэх.Энэ асуудалд чинь ард иргэд бухимдаж бна. Ахмадын тэтгэврийг 50-60хувь нэмэх хэрэгтэй.

0  |  0
зочин(64.119.16.8) 2023 оны 04 сарын 24

ЭНЭ БАЛАЙЧУУД 20 МЯНГАН ТӨГРӨГ НЭМСЭН БОЛЖ ОРОМДОЖ ДОРОМЖЛОХ БИЗДЭЭ НОВШНУУД БААХАН ЗАРЛАЖ ҮНЭ ХӨӨРӨГДЧИХӨӨД ИЙМ ЮМ ДОЛООЛГОВОЛ БОСЛОГО ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ТЭТГЭВРИЙН ХҮМҮҮС

1  |  0
Top