З.Нарантуяа: Олон намын тогтолцоог үгүйсгэх бодлого явж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Хуулийг үзэх юм бол жижиг нам гэж хэллээ гэж эмзэглээд байгаа бүртгэлтэй намыг хаах бодлого явж байна. Монгол Улсын бүх төрийн үйл ажиллагаа ардчилсан ёс, шударга ёсонд тулгуурлаж явах ёстой. Тэр эрхийг нь хэн ч хааж, боож болохгүй. Улс төрийн намын хуульд намд гишүүнээр элсэх юм бол өөрийнхөө орлогоос төлнө. Хэн нэгний өмнөөс татвар төлж болохгүй. Тэр татварын орлогоо нотолж чадаагүй бол хариуцлага тооцох, цаашлаад намын татан буулгах заалт байна. Энэ хууль энэ чигээрээ батлагдах юм бол бүх улс төрийн намуудад хяналт тавьдаг болно. Бүгдийг нь татан буулгах юм байна. Олон намын тогтолцоо байх зүйлийг үгүйсгэж, устгах гэж байгаа бодлого гэж харж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд (66.181.160.97) 2023 оны 04 сарын 26

Монголд олон новшийн нам хэрэггүй

0  |  0
энхээ(192.82.88.49) 2023 оны 04 сарын 26

Хуулийн төсөлд бүх намуудад улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх тухай заалт орсон юуу?Энэ арай болохгүй байхаа?Хэдэн нөхөд нийлж нам байгуулаад төсвөөс санхүүжилт аваад байж таарахгүй дээ?

1  |  0
Top