Намын эрх ашгийн үүднээс 152 гэдэг тоонд АН бэлэн биш байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 28

АН ямар ч лидергүй, боловсон хүчний дутагдалтай гэдэг нь нэгэнт ил боллоо. Үүнийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нь тов тодорхой хэлээд өгөв. Энэ шалтгаанаас болж АН-ын зарим гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эс хүлээн зөвшөөрөхөд хүрчээ. 

Учир нь, эрх баригч нам гэлтгүй улс төрийн жижиг нам, эвслээс ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө сонгуулийн тогтолцоогоо өөрчилж олон намын тогтолцоотой болох, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож парламентын чадавхыг сайжруулах асуудлыг хөндөж, тэр нь хэлэлцүүлгийн шатанд яваа юм. 

ВИДЕО ҮЗЭХ!

Харамсалтай нь, парламентын сөрөг хүчин болох АН-ын зарим гишүүн улс, эх орны эрх ашгаас илүү намынхаа эрх ашгийг илүүд үзэж байна. 

Бүр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нь "УИХ-ын 152 гишүүнтэй болвол АН олонх болж Засгийн газраа байгуулахын тулд сонгуульд өрсөлдөөд ялаад гараад ирэх 77 хүн байхгүй байна. Намын эрх ашгийн үүднээс 152 гэдэг тоонд АН бэлэн биш байна" гэх үгийг хээв нэг хэвлэлээр дайж сууна. 

Эндээс харахад тойргийн гадна үлдсэн С.Эрдэнэ буулт хийж Л.Гантөмөрт намын тамгаа өгсөн нь сонгууль дөхсөнтэй холбоотой байж таарлаа. Тэд хөшигний ард улс төрийн ямар наймаа хийсэн нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дараа тодорхой болно. Түүнээс өнөөг хүртэл намын тамгаа хав дарчихаад гаргаж өгөхгүй гэдийж суусан С.Эрдэнэ зүгээр ч нэг буулт хийх хүн биш. Нөгөөтэйгүүр "хоёр толгой" нийлж нэгдсэн ч цагтаа төрийн эрхийг барьж явсан АН-д ямар ч лидер байхгүйгээс гадна боловсон хүчний дутагдал аюулын харанга дэлдэж байгаа нь нэгэнт тодорхой болж байна. 

Тэгвэл бусад улс төрийн нам эвсэл төдийгүй эрх баригч намын зүгээс УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 152 болгох нь улс, эх орны тусгаар тогтнолоо бататгаж, нэг гишүүнд оногдох эрх мэдлийн хүрээ хумигдаж улмаар парламентын чадавх сайжирна гэж үзэж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ үнэн(192.82.87.21) 2023 оны 04 сарын 29

энэ балай үйлдлээ болио, 76 хулгайч олдоод байхад юун 152 хулгайч вэ? зуун ямаанд 60 ухна хэрэггүйээ

0  |  0
Чимэд(124.158.65.11) 2023 оны 04 сарын 29

УИХ-н гишүүдийн тоог нэмэх нь АН-н эзлэх суудал жижиг намд шилжинэ гэсэн үг.Тэх тусмаа пропорционалаар нэр дэвшүүлбэл ХҮН шууд 2-р байрыг эзлэх болно.Яг нарийндаа МАН-д олонхи суудал очдогоороо очно. Харин МАН-аас МАХН тасарч мэднэ тэгвэл АН-д бүр аюултай. Сая Ц.Оюунгэрэл маш ноцтой мэдэгдэл хийсэн Тэр мэдэгдэл МАН-д ашигтай,АН-д асар хортой асуудал дэгдээсэн.Цогтгэрэл арай бодьтой харсан байна Тоог нэхэх буруу Пропорционал бас буруу Улс нэг тойрог гэвэл АН-аас олон хүн гарч ирнэ Хүмүүс таних хүнээ сонгоно

1  |  0

сонгогч(202.9.46.224) 2023 оны 04 сарын 28

76-50=26 bolnoo

0  |  0
Top