Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Хуралдаанаараа тухайн долоо хоногт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэдэг юм. Энэ хүрээнд өнөөдөр /2023.05.01/ УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ дахь АН-ын бүлэг 10:00 цагт хуралдана.
Энэ долоо хоногийн ПҮРЭВ, БААСАН /2023.05.4, 05.05/ гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуулыг хэлэлцэнэ.
·Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
·Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
·Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/
·Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал
· “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, эрх зүйн орчны шинэчлэл, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар
· Бусад
Сэтгэгдэл ( 2 )
Mongolchuudaa Mongoliihoo tuluu morindoo moridoj uy baigaagaa gartaa bariad zasgiin gazariin ordonoo tseverlen ard tymenii medeldee avah tsag ve bidend irjee.Neg negeeree il tod temtseh bish mash hatuu nuutsaar baildah tsag bolj.
MAN ba AN mapiin byleg eh oronii esreg tonuulchid turuus tonil.Ouyerdene mash yaraltai zasagiin gazaraa taraa.Ih hural tar.Mongol ulsiig Hyataduud syitegej tonoj bna.Turd baigaa opshorchid avilagchid urvagchid Mongol ulsiig hyjaa nar ba gadaadiihantai niilj syitegej muhuuj tonoj ard tymeng ni shornchuulj bna.Turiin byh baigyylaguud byged ard tymen niigemiin esreg heel hahuul kazinoochidoor tonuulchidaar dyyrellee.Dornodiig herees heterhii aimshagtai syiryylj syitegej baigaa Ouyerdenii zasagiin gazar ih hural tarihiig shaardaj bna tar OGTSOR.MAN ba AN namiig tatan buulgaya.