Парагвайн Сангийн сайд асан Сантьяго Пенья тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа.
Бараг долоон сая хүнтэй улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа тэрбээр эхний ээлжинд улсынхаа эдийн засгийн хөгжилд анхаарна гэсэн байна.
Эрх баригч намаас нэр дэвшсэн Сантьяго Пенья нь 44 настай. Тэрбээр сонгогчдын 43.61 хувийн саналыг авчээ.
Шинэ Ерөнхийлөгч ирэх наймдугаар сард албан тушаалаа хүлээн авна.
Парагвайн Ерөнхийлөгч Марио Абдо Бенитес эрх баригч “Колорадо” намаас нэр дэвшин ялалт байгуулсан Сантьяго Пеньяд баяр хүргэж “Хамтдаа манай ардчиллыг бэхжүүлэх ил тод, эмх цэгцтэй засгийг байгуулах ажлыг эхлүүлцгээе” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )