Өмнөд Америкийн Парагвай улсын шоронгоос газар доогуур ухсан урт хонгил ашиглан 75 хоригдол зэрэг оргосон байна. Орон нутгийн цагаар ням гарагийн шөнө дунд болсон энэ үйлдлийг шалгах, оргосон этгээдүүдийг нэн даруй илрүүлэхээр тус улсын Дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагджээ.
Оргосон 75 этгээд бүгдээрээ нэн аюултай, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүд бөгөөд улс орон даяар “онц аюултай түгшүүр” зарласан байна. Бразилын хилтэй залгаа орших бүс нутагт байрладаг учир Бразилын хилчдэд анхааруулга өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )