Т.Доржхандын нам "ГИШҮҮДИЙН ТООГ 152 БОЛГОХ"-ыг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02

Парламентад суудалтай улс төрийн гурван намын хоёр нь УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох саналыг дэмжээд байна. Үлдсэн нэг нь дэмжихгүй гэдгээ тов тодорхой илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, парламентын сөрөг хүчин болох АН-ын гишүүд дээрх саналыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн бол төрийн эрхийг барьж байгаа МАН-ын бүлэг өчигдрийн /2023.05.01/ хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжсэн.

Харин ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, гишүүдийн тоог 152 болгохыг дэмжиж байгаа илэрхийлж мэдээлэл хийсэн билээ. 

Тэрбээр "Түүхэнд маш том өөрчлөлтийг ирмэг дээр байна. УИХ-д суудалтай бүх нам шийдвэрээ гаргаж байна. Өнгөрсөн 30 жилийн үр дүн, нийгэм өнөөгийн авлига хээл хахууль, эдийн засгийн уналт зэргийг өөрчилж чадах эсэх ирмэг дээр байна. Тогтолцооны өөрчлөлт, эдийн засгийн үр ашигтай хөгжсөн улс байж чадах уу гэдэг зүйлийг ярьж байна. Энэ сонголтыг ирмэг дээр байна, бид. Парламентын ардчилалыг бэхжүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндсэндээ хоёр жил ярьж ирсэн. Парламентад асуудлыг сөхсөн, иргэдтэйгээ уулзсан. Өнөөдрийн хувьд 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзлаа, ярилаа. Бүгд нэг л зүйлийг хүсэж байна, ирээдүйд ингэж амьдармааргүй байна гэж. 

Өнөөдөр улс төрийн бүх нам хэлэлцээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гээд гарын үсэг зурсан. ХҮН-ын хувьд хурлаа хийж, шийдвэрээ танилцуулж байна. Хурлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж 100 хувийн саналаар баталгаажуулсан. Бусад намын удирдлагуудтай уулзсан, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Одоо бидэнд цаг байхгүй. Энэ долоо хоногтоо асуудлыг эхлүүлэхгүй бол цаггүй боллоо. Энэ өөрчлөлтийг зургаадугаар сарын 20-ноос өмнө хийх ёстой. Тойрог, тойргоо л усалж тордож явсны эцэст Монгол Улс ялагдчихсан байна. Сонгуулийн систем, амьдрал сайхан байна гэж хэлж байгаа хүмүүс өөрсдийгөө бодсон улстөрчид шүү. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг маш яаралтай хэлэлцээд явах ёстой" гэлээ. 

Түүнчлэн "Монгол Улс нэг л нам болчихсон, бусад нь жижиг нам. Хоёр нам байх юм уу, 30 жил хоёр намаар явж ирлээ шүү дээ. Энийг өөрчлөх ёстой. Иргэдэд сонголтыг нь гаргаж өгөх тогтолцоо маш чухал. Улс төрийн намуудыг гаргаж ирэх, парламентад оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох дээр санал нэг байна. Энэ бол бидний ярьж байгаа тоо биш, судлаачдын тоо юм. Өөр тоо ярьж байгаа бол үндэслэлээ гаргаж ирэх хэрэгтэй, тэгээд ярилцах нь зөв" гэх мэдээллийг өгсөн юм. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.48) 2023 оны 05 сарын 03

Энэ Пакистан царайлсан нөхөр шал худлаа товариш байна билээ.

0  |  0
зочин(192.82.72.8) 2023 оны 05 сарын 03

ЭНЭ НЭГ ХАЛТАР УХНА ИШИГ ОДОО ИХ ХУРАЛД ХЭДЭН СҮГСЭЛЗҮҮРИЙГ ОРУУЛАХ Л ГОЛ ЗОРИЛГО ҮҮДЭЭ. МАН БАС БУСАДТАЙ ХАРИУЦЛАГА ХУВААЛЦАХ, ӨӨРСДӨӨ ХАРИУЦАГААС БУЛЗАХ АРГА Л ЭНЭ 152 ЮМ

0  |  0
Үнэн(192.82.68.95) 2023 оны 05 сарын 03

Хэдэн тэнэгүүд. Бас УИХ-д олуулаа орчих санаатай. Хөгжлийн банкны ТУЗ-д тэр масктай нөхөр байсан. Тэгээд авилгалаар зээл гаргадаг байсан. Шүүх хуралд орж ялаа ав. Юун 152-т багтах.

0  |  0
Зочин (202.9.47.2) 2023 оны 05 сарын 02

ХҮН--аас хэдэн хүн оруулах л гэсэн бодлого өөр ямарч санаа байхгүй

0  |  0
oogii(202.9.46.149) 2023 оны 05 сарын 02

bi demjixgvi

1  |  0
Тоз(202.126.90.6) 2023 оны 05 сарын 02

Муу жүжигчин

1  |  0
зочин(64.119.30.210) 2023 оны 05 сарын 02

МАНгар бууны нохой халтар гөлөг

1  |  0
Top