ДОРНЫН ЗУРХАЙ: Луу, бич жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 06

Аргын тооллын 5 сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 16

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.27-20.11
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 5 сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 16, Онгоц одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох (2 ц 34 м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top