“Ажнай Инвест” ХХК хууль ёсны өмчлөгчдийн хувьцааг луйварджээ

2023 оны 05 сарын 10

Өмнөговь аймаг дахь “Тавантолгой” ХК-ийн хувьцааг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хууль ёсны өмчлөгч иргэдэд мэдэгдэлгүй, тэдний зөвшөөрөлгүйгээр хуурамч гэрээ хэлцлээр арилжиж, онц их хэмжээний хохирол учруулжээ. Тухайлбал иргэдийн эзэмшиж байсан хувьцааг луйвардан Д.Бат-Эрдэнэ болон нэр бүхий хүмүүсийн данс руу шилжүүлсэн байна.

“Таван Толгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн иргэд, иргэдийн төлөөлөгчдийн хурал эзэмшдэг бол 49 хувь нь өмч хувьчлалын цэнхэр эрхийн бичгээр бусдад хувьчлагджээ.

Тухайлбал хувьцаа эзэмшигч иргэд нь шударгаар хөдөлмөрлөж бий болгосон өөрийн хөрөнгөөр “Тавантолгой” ХК -ийн хувьцааг худалдан авч, 1998 оноос “Ажнай инвест” зэрэг брокер диллерийн  ХХК-д  данс нээлгэж, хувьцаагаа байршуулж үйлчилгээ авч байжээ. Гэвч уг компаниар дамжин иргэдийн эзэмшиж байсан хувьцаа алга болжээ. Тодруулбал тухай үед хууль ёсны хувьцаа өмчлөгч иргэдэд хэлэлгүй хуурамчаар гүйлгээ хийгдэж, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий хүмүүсийн данс руу иргэдийн хувьцаа шилжиж орсон байна.

2022 оны тайлангаар "Таван Толгой ХК" 150 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Тухайн жилдээ нүүрсний борлуулалт сайн байгаа үед хувьцаа эзэмшигчдэдээ олгодог ногдол ашиг их байдаг байна. Тухайлбал тус иргэдийн алдсан хувьцааг одоогийн ханшаар тооцвол 3.5 тэрбум төгрөгийн ханштай байна. Тухайн үед иргэд хувьцаагаа алдаагүй байсан бол нэг жилд хамгийн багадаа 30 сая төгрөгийн ногдол ашиг авах ёстой байсан гэх тооцоолол гарч байгааг онцоллоо.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТV8 ТЕЛЕВИЗИЙН "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top