Төрийн үйлчилгээг иргэдэд “ХУРДАН” төв Говь-Алтай аймагт нээгдлээ.
УИХ-аас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн өөрчлөлтөөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдан, 21 аймагт салбар хэлтэстэй болоод байна.
Төрийн цахим үйлчилгээний хэлтсээр дамжуулан ХУР мэдээллийн систем, е Mongolia-, e-bisiness-ийн ДАН нэвтрэлт нэгтгэн нэг дороос 39 байгууллагын 440 гаруй мэдээллийг ХУРДАН үйлчилгээний цэгээс тэгш хүртээмжтэй авах боломжтой. 94 төрлийн лавлагаа мэдээллийг үнэ төлбөргүй гарах ажээ.
Газар нутаг томтой манай аймгийн хувьд /141.4 мянган хавтгай дөрвөлжин км / төрийн үйлчилгээг нэр дороос авах боломж бүрдэж цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэсэн ажил боллоо. /Зөвхөн е Mongolia-ийг ашигласнаар 300 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн тооцоолол байдаг./
Сэтгэгдэл ( 0 )