Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар Парист уулзсаныхаа дараа Орост үзүүлэх хоригийн шахалтаа нэмэгдүүлэхийг уриаллаа.
ОХУ-ын эсрэг тавьсан хязгаарлалтуудын хэрэгжилтэд илүү хатуу хяналт тавихыг тэд уриалсан бөгөөд “Шинэ хориг арга хэмжээнүүдийг авах замаар хамтарсан шахалтаа нэмэх шаардлагатай” гэжээ.
Үүний сацуу гуравдагч орнуудаар дамжин Оросын эсрэг хориг арга хэмжээг тойрч гарахаас сэргийлэх, зогсооход хүчин чармайлт гаргах хэрэгтэйг Макрон, Зеленский нар онцолсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Барууны ноход улангасч бна Дайн удаан үргэлжлэх нь дээ