Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дууссаны дараа сонгогчдын 49.35 хувийн саналыг авчээ.
Түүний өрсөлдөгч Кемаль Кылычдароглу сонгогчдын 45 хувийн саналыг авсан байна.
Туркийн Сонгуулийн ерөнхий хорооноос Режеп Тайип Эрдоган сонгогчдын 50-иас бага хувийн саналыг авч байгаа талаар мэдэгджээ. Тус улсын хуулинд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн аль нь ч сонгогчдын 50 хувийн саналыг аваагүй бол сонгуулийн хоёрдугаар шатыг зохион байгуулах юм. Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат энэ сарын 28-нд болох аж.
Тэгвэл тус улсын парламентын сонгуульд Р.Эрдоганы намын тэргүүлдэг эвсэл дийлэнх суудлыг авсан талаар Туркийн төрийн “TRT Haber” телевиз мэдээлсэн байна.
Туркийн санал хураах хэсгүүдийн 100 хувийн тооллогын дараа Эрдоганы тэргүүлдэг нам парламентад 320 гаруй суудлыг авчээ.
Харин сөрөг хүчин парламентад 49.32 хувийн санал авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )