УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2023.05.16/ хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх юм. 

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг Жанжин Сүхбаатарын танхимд 10:00 цагт хуралдаж эхлэх бол УИХ дахь АН-ын бүлэг Их Эзэн Чингис хааны танхимд 10:00 цагт хуралдана. 

Хуралдааны дараа намын бүлгүүд мэдээлэл хийх бөгөөд эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top