УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.16/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Бүлгээр нэг асуудал хэлэлцсэн. УИХ-ын гишүүдийн орон нутагт ажилласан асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн хуралд 50 гишүүн оролцсон. Тэдний 40 гаруй нь үг хэллээ. Гишүүд гурван зүйл хэлж байна. Холимог тогтолцоог иргэд ойлгож байна гэдгийг хэлж байна. Хоёрт, гишүүдийн тооны хувьд бууруулах хэрэгтэй гэдэг санал давамгайлж байна. Гуравт, можиратор тогтолцоог давамгай байх ёстой гэдэг зүйлийг гишүүд ярьж байна. Өөрөөр хэлбэл, гишүүдийн тоо 152-оос бага байх ёстой гэдэг зүйлийг иргэд хэлсэн байна. ҮХНӨ-ийн төсөл дээр АН, ХҮН-тай уулзаж гишүүдийн тоо, харьцааны асуудлыг ярьж эргэж ярилцах ёстой гэж гишүүд үзлээ" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 3 )
нэг оркийг нэг л удаа 4 жилийн хугацаатай сонгоё Тэхгүй бол Хүрэлбаатар, бямбацогт, тэмүүлэн гм хулгайч оркууд байгаад л байх юм байна
Иш чааваас , энэ хошного долоогч мөн ч олон янзаар ярих юмдаа.Өчигдөр нэг өөр юм яриад,өнөөдөр нь бас нэг өөр юм яриад байх юм. Орон гаран нөхөр юм уу даа.
АРД ИРГЭДИЙНХЭЭ АМЖИРГААГ САЙЖРУУЛААГҮЙ ЗГ, УИХ ӨМНӨХ СОНГУУЛИЙНХАА АМЛАЛТЫГ БИЕЛҮҮЛЖ ИФЛЯЦТАЙ УЯЛДУУЛАН ИРГЭДИЙНХЭЭ ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ЦАЛИН ХӨЛСИЙГ НЭМХЭЭС ГАДНА ХҮҮХЭД БҮРИЙГ ХҮҮХДИЙН МӨНГӨНД ХАМРУУЛНА ГЭСЭН НААД ЗАХЫН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ЦАГТ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЖ ҮРГҮЙ ЗАРДАЛД ТӨСӨВ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ГЭДГИЙГ АРД ИРГЭД ОЙЛГОЖ БАЙГАА УИХ-ЫН БОЛОН ЗГ-ЫН ГИШҮҮДИЙГ ТООГ НЭМЭХ БУС ХАСАЖ БАГА ЦОМХОН ГИШҮҮДТЭЙ ЦОМХОН ТӨСВӨӨР АЖИЛЛАХЫГ НИЙТЭЭРЭЭ ДЭМЖИХЭЭС ӨӨР АРГА БАЙХГҮЙ...