Г.Занданшатар: Иргэд гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.05.16/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ҮХНӨ-ийн асуудлыг Ажлын долоо хоног завсарлуулж, ард иргэдийнхээ саналыг сонсох чиглэл гаргасан. Энэ дагуу гишүүд тойрогтоо ажиллалаа. Ер нь, гишүүдийн тоо нэмэгдснээр гишүүд мэргэшсэн болно. Эрдэмтэн судлаачид 152 гэсэн тоог гаргаж ирсэн, саналыг өргөн мэдүүлсэн. Иргэд бол гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй байна. Гэхдээ нэмэх нь зүйтэй гэдэг дээр дийлэнх нь үзэж байна. Хоёрт, халдвараас болж төр ард түмний итгэлцэл холдсон байна. Гишүүд тойрогтоо ажиллах явдал багассан. Тиймээс иргэд бухимдлаа илэрхийлж байгаа нь зүй ёсны асуудал байна. Иргэдийн амьжиргаа маш доройдсон байна. Үүнийг тойрогтоо ажилласан бүх гишүүн ярилаа" гэв. 

Түүнчлэн "Байнгын хороогоор Төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөө ярилцсан. Өнөөдөр бүх гишүүд үнийн өсөлт, амьжиргааны доройтол, эдийн засаг, хүүхдийн мөнгөний асуудлыг ярьсан. Мөн хүний эрхийн асуудалтай холбоотой асуудлыг иргэд хөндсөн байна. Хүүхдийн мөнгө болон цалин, тэтгэврийн асуудлаар хугацаатай арга хэмжээ өгч, ажиллана" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.49) 2023 оны 05 сарын 17

битгий худлаа донгосоод байгаарай иргэд огт дэмжихгүйй байгаа шүү

0  |  0
Зочин(202.21.108.7) 2023 оны 05 сарын 16

УИХ -н гишүүн Доржханд /iToim.mn/: Нэг УИХ-ын гишүүн нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгч, нэг туслахтай тавуулаа ажилладаг. Сарын зардал 10 сая төгрөг. Үүнийг 76 гишүүнээр үржүүлээд нэг жилээр нь тооцвол 10 тэрбум төгрөг. Гишүүдийн тоог 152 болговол зардал 20 тэрбум болно. 10 тэрбум төгрөгийн илүү зардал гарах гээд байна аа.

1  |  0
Зочин(202.21.108.7) 2023 оны 05 сарын 16

Иргэд ер дэмжихгүй байгаа.

2  |  0
Зочин(202.21.108.7) 2023 оны 05 сарын 16

Зандка дарга хавар болж байна шүү. Худлаа ярьж болохгүй.

2  |  0
Сараа (192.82.86.155) 2023 оны 05 сарын 16

Өмнөх өгүүлбэрээ дараагийн өгүүлбэр нь үгүйсгээд, ямар аймшигтай зөрчилтэй өгүүлбэрүүд вэ. Сэтгэх нь өөрөө алдаатай байна ш дээ. Боль боль

2  |  0
.(103.212.118.132) 2023 оны 05 сарын 16

Ямар их агуу тэнэглэл вэ

4  |  0
Top