Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Хирошимагийн тухай ярихдаа Дэлхийн хоёрдугаар дайны явцад тус хотод атомын бөмбөг хаясан орны нэрийг нэг ч удаа хэлээгүй байна.
Тэрбээр “Их 7”-гийн уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр “1945 оны зун Хирошима хот атомын бөмбөгдөлтөөр сүйдсэн. Энэ газар хормын дотор үнсэн товрого болж хувирсан” гэж хэлжээ.
Фүмио Кишида мөн “Эмгэнэлт явдлын дараа амьд гарсан оршин суугчдын хүчин зүтгэлээр Хирошима хот дэлхийн гайхалтай хот болж хувирсан” гэсэн байна.
1945 онд Америкийн цэргийнхэн Хирошима хот руу цөмийн бөмбөг хаясан юм. Уг бөмбөгдөлт хүний амь болон эд хөрөнгийн асар их сүйрлийг дагуулсан билээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мөн Хирошима, Нагасаки хотод бөмбөгдөлтөөр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохдоо тус хотуудад аль улс бөмбөг хаясан талаар нэг ч дурдаагүй гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Аймшиг шүү Тэр үеийн АНУ ерөнхийлөгч ёстой аймаар хүн байжээ.Одоо тамд бгаадаа
oros haysan l getsgeeh bhldaa
Хөгийн новшнууд.