В.Зеленський БНСУ-ын Ерөнхийлөгчид хүсэж буй зэвсгийн жагсаалтаа өгөв

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський түүнд хүсэж буй хөнөөлт бус зэвсгийн жагсаалтаа өгсөн талаар мэдэгджээ.

“Ёнап” агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч “Хөнөөлт бус зэвсгийн тухайд В.Зеленський өнөөдөр надад хэсэгчилсэн жагсаалтаа өгсөн” гэсэн байна.

Тэрбээр Украины Ерөнхийлөгчийн хүсэлтийн асуудлаар сайтар бодолцох тухайгаа хэлжээ.

Тэгвэл үүний өмнө Сөүл хотод суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Кулик “Өмнөд Солонгос Киевт зэвсэг нийлүүлэх нь ОХУ болон БНСУ-ын харилцаанд улаан шугам болно” гэж мэдэгдсэн билээ.

Харин Цагаан ордны зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлоос Украиныг дэмжих тухай яриа сонсоно гэж найдаж байгаа талаар мэдээлжээ.

Украины зүгээс БНСУ-аас хүсэж буй хөнөөлт бус зэвсэг гэдэг нь хүний амийг хөнөөлгүйгээр, хүний биед бага хэмжээний гэмтэл учруулах замаар дайсны талыг эсэргүүцэх чадваргүй болгодог тусгай зэвсэг юм. Хөнөөлт бус зэвсгийн эд хөрөнгөд учруулах хохирол нь мөн адил бага байдаг. Уг зэвсгийг аврах ажиллагаа, эмх замбараагүй байдал үүсэх, дайнд олзлогдсон хүмүүсийг хянах, шалган нэвтрүүлэх цэг болон цувааг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж хүргэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон иргэдийн зүгээс зэвсэглэн довтлох үед ашигладаг.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.137.53) 2023 оны 05 сарын 23

улс орноо хамгаалж буй нэрээр дэлхий дахиныг хуваагаад дуусах нь худлаа өрөвдүүлсэн ногоон хувцастаы жүжигчин бна шдээ

1  |  0
Top