Айсуй 2024 оны сонгуулийн тов урьдчилан гарчихаж байна. Зарим нь ч сургаар гүйлдэж, энд тэнд харагдахыг хүсэж байгаа бололтой. Уралдаан тэмцээн зохион байгуулахаас эхлээд уран гоё үг хэлэхийг хичээх болсон нь сонгууль дөхөж байгааг илтгэнэ. Тэдгээрийн нэг нь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр. Гэхдээ түүнийг ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр очиход олон саад бэрхшээл тосож уулзана.
Ямар ч эрх мэдэл, ямар ч их хөрөнгө мөнгө байгаад сонгогчдын давагдашгүй хүчин зүйл гэж хууль цаазгүй нэг айхтар зүйл байгааг ойлгож байгаа байх гэж найдна. Сонгууль бол сонгууль. Яагаад гэхээр ойлгохгүй хүн маш олон бий. Тиймээс горилогч У.Отгонбаярт тулгарч байгаа давагдашгүй хүчин зүйлсийг дурдах нь зүйн хэрэг болов уу. Нэгэнт горилж байгаа хүн сонгуулийн наана алдаагаа засчих ч юм билүү.
Нэгдүгээрт, тэр Сүхбаатар аймагт төрж өсөөгүй учраас иргэд олон нийт хүлээж авахгүй, түүнийг тэр бүрий хүн танихгүй. Ямар сайндаа л олонд танигдах гэж цагийн хатууд мал малчид сөхөрч унаж байхад Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн нэрэмжит “Сүхбаатар цом-2023” шилжин явах цомын төлөөх тэмцээн зохион байгуулж, дулаан газар шоу зохион байгуулж байхав дээ. Түүний дэргэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бол тус аймгийг найман жил засаглаж хатуу хөтүүг туулсан догь толгой учраас сүхбаатарчуудын түүнд хандаж байгаа жим улам бүр цэлийсээр байна. Яаж ч бодсон “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдгийг тал нутгийнхан бидэнд хэллээ.
Хоёрдугаарт, өндөр эрх мэдлийн нөмөр бараадаж яваа аливаа нөхөрт монголчууд, тэр тусмаа сүхбаатарчууд дургүй. Тэр тусмаа түүнийгээ туг лоозон болгон энд тэнд сагсагнаж яваа хүнд бүр ч дургүй. Тэгээд ч түүнд өөрийн хүч байхгүй, өөрийн гэсэн өчүүхэн ч зүйл байхгүй гэдгийг сүхбаатарчууд хэлж байна. Энэ нь сүхбаатарчуудын атаархал биш байх. Монголчууд өөрийнхөөрөө хүч сорьж байгаа хэнийг боловч дэмжиж, бусдын нөмөрт яваа нэгнийг ад шоо үзсээр ирсэн түмэн. Үнэн худлыг мэдэхгүй. Ямартай ч Засгийн газрын өмнөөс томилгоо хийж байгаа мэтээр ярьж цуурсан гэдгийг дарьгангачууд бидэнд мэдээлсэн. Худлаа гэвэл бидэнд мэдээлэл хүргэсэн хүний нэр ус, утасных нь дугаар ч бий.
Гуравдугаарт, өрсөлдөгчөө “намнаж” байгаа хүнд тал нутгийнхан эртнээсээ дургүй. Энэ бол уугуул нутгийнхны хардлага. Хардах эрх нь хэнд ч байх учраас энд сийрүүлэх нь зөв байх. Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаас Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар шилжин ажиллаж байсан Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа “Дарханы замын ажилд бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр баривчлан саатуулсан, өдгөө шалгаж байгаа гэхээр түүнд ирэх сонгуулиар нэр дэвших эрх нээгдэхгүй гэсэн үг. Хэрэг нь боогдоогүй ч байж мэднэ. Тэгэхээр худлаа. Үүний шилийг даран түүний дүү, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг ч цагдан хорьсон.
Харин сүхбаатарчууд энэ бүхний цаана У.Отгонбаярын өрсөлдөгчөө “намнах” гэсэн ажиллагаа байсан байж болзошгүй хэмээн хардаж байна. Одоогийн байдлаар Сүхбаатар аймагт босоо гэж болох УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг “Андын илч” уурхай тэргүүтэн бусад асуудал шалгахад бэлэн байгааг эх сурвалж хэлсэн. Учир нь түүний тухай баримтуудыг АГТ-т өгсөн тухай мэдээлэл бий. Магадгүй айдас дүүрэн өрсөлдөгчийн зүгээс өгчихсөн байхыг ч үгүйсгэхгүй. Түүнд эрүү үүсгэн шалгаад эхлэхээр айсуй сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн үг.
Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибалд ч хэрэг үүсэж магадгүй байгаа. Учир нь Н.Ганибал Сүхбаатар аймагт “Диамонд” гэх нэртэй орон сууцны хороолол бариулсан төдийгүй өөрийг нь дэмждэг Г.Чинтөмөр гэх найзтайгаа хамтран 16 давхар “Дарьганга” нэртэй зочид буудал бариулсан гэдгийг нутгийнхан хэлдэг. Ингэхдээ газар чөлөөлөх нэрээр 400 сая төгрөг төсвөөс гаргуулчихсан гэх яриа байдаг. Орон сууцны чиглэлд ажиллаж байхдаа аймгийн захиргааны хоёрдугаар байр нэрээр төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө гаргуулсан ч гэх юм билээ.
Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дунд л найруулсан ажиллагаа бололтой юм. Энэ мэт асуудлаар өгөхөд Н.Ганибалын хэрэг боогдох гэж нэлээд гутлын ул барна. Тэгэхээр бас нэг өрсөлдөгч замаас нь зайлж байна гэсэн үг. Сүхбаатарчууд энэ мэт асуудлыг бас л У.Отгонбаяртай холбон хардаж эхэлжээ. Хардахаар барахгүй бүр У.Отгонбаярыг “занаж” байгааг нутгийн иргэд бидэнд удаа дараа уламжилсан учраас үүнийг бичсэн хэрэг. Энэ бол сүхбаатарчуудын хардлага болохоос миний хардлага биш. Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хувьд Сүхбаатар аймагтаа дархлагдсан гэж болох хүн. Аймгаа найман жил засагласнаас гадна тус аймгийн АН-ын даргаар олон жил ажиллаж, нохой нь хүртэл андахаа больсон нөхөр. Иргэд ч муугүй бололтой. Н.Ганибал ч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Сүхбаатар аймаг дахь салбар сургуульд олон жил багшилсан давуу талтай. Мэдээж хэрэг, дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ аймгийн МАН-ын хорооны даргын хувиар гарцаагүй мандаттай гэж бодож байсан байх.
Нөгөө талаар тэр У.Отгонбаярыг бодоход нутагтаа төрж, өсөөд дунд сургуулиа дүүргэсэн яах аргагүй Баруун-Уртын гудамжинд өссөн дүр гэхээр хамгийн хүчтэй өрсөлдөгч мөн биз. Ядахад л шороо идэж өссөн багын найзууд, арван жилийн ангийн андууд, ах дүү төрөл төрөгсөд гээд бүхэл бүтэн арми байж таарна. Гэтэл саатуулан шалгаж байх дундуур аймгийн МАН-ын даргын суудлыг нь Д.Амарбат гэх нөхөрт аваад өгчихлөө. Тиймээс У.Отгонбаярт хамгийн найдвартай арга нь өрсөлдөгчөө “намнах”-аас өөр сонголт байгаагүй болов уу гэх хардлага хэнд ч төрж таарна.
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж, холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй болох нь тодорхой. Хуучин томсгосон мажоритарын зарчмаар явна гэхээр Сүхбаатар аймаг хоёр мандатаа хадгална гэсэн үг. Тэгэхээр У.Отгонбаяр хэнтэй хөтлөлцөх төлөвлөгөө байгаа болоод өрсөлдөгчөө “намнаж” байна вэ гэх асуулт зүй ёсоор урган гарна. Тэгвэл түүний хамтрагч нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн юм. Тэрбээр энэ жил Баянзүрх дүүргийг орхиж, уугуул нутаг Сүхбаатараас нэр дэвшихээр Нутгийн зөвлөлийн даргатай үе үехэн тал нутаг руу зорих болсныг ч хэлсэн. Үнэ төлбөргүй оношилгоо, үзлэг гэх мэт иргэдэд наалдахуйц зүйл зохион байгуулж байгаагийн цаана ийм л ажиллагаа явж байгаа гэх хадлага ч бий. Яг одоогийн байдлаар тус аймагт цаг зуурын бэрхшээл, цасан шуурга дэгдэж, олон мал үхэж, хүн амьтан сураг тасарсан байдалтай байхад тэр юу хийсэн юм. Юу ч хийгээгүй. Хийх ч үгүй. Яагаад гэвэл тэр юу ч мэдэхгүй, нутгаа ч мэдэхгүй, малчдаа ч мэдэхгүй, малаа ч мэдэхгүй хүн.
У.ОТГОНБАЯР ГЭГЧ ЯМАР ХҮН, ЮУ ХИЙСЭН БЭ
У.Отгонбаярын хувьд Жижиг дунд үйлдвэрийн хэлтэс, газраас төрийн албан дахь ажлын гараагаа эхлүүлж, сүүлд Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Гэвч ах нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа учраас ажлаа өгсөн тухай мэдээлж байв. Нэгэнт ажлаа өгсөн нөхөр шуудхан л Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга болсон даруйд аймгийн 80 жилийн ойд зориулан, бурхан барих санаачилга гарган ажиллаж байсан буддист нөхөр бололтой. Үүгээр ч зогсохгүй сум тус бүрээс 100 сая төгрөгийн хандив нэхэж цуглуулсан гэдэг.
Үүний ерөнхий ивээн тэтгэгч нь Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул “Ди Жи Фрэйндс” болон “Жи Энд Ю Гоулд” компанийн эзэн, “Дарьганга” зочид буудлыг эзэмшигч, алтны, барилгын гэх мэт олон бизнестэй Г.Чинтөмөр гэгч нөхөр байсан. Г.Чинтөмөрийг Сүхбаатар аймгийн аль өнгөтэй өөдтэй газрыг эрх барьж байсан аймгийн намд хандив өргөснөөр авч дууссан нөхөр гэдгээр нь хэвлэлийн хуудаснаас таних юм байна. Ийнхүү уг хөшөөг барихдаа Алунгоо эхийн хөшөөг буулгаж, оронд нь барьсан. Бараг хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй хөшөөг чухам юуны тулд босгож байгааг ойлгож ядах юмгүй. Сүүлийн өдрүүдэд Сүхбаатар аймгийн малчдад нөхөхөд хүндхэн гарз хохирол тохиолдож байна. Цаг зуурын давагдашгүй хүчин зүйл, цасан болон шороон шуурганд олон малаа үхүүлж, малынхаа хойноос гарсан малчдыг эрэн хайх ажиллагаа ч өрнөв.
Харин бурхан барихаар хэдэн зуун саяар хандив цуглуулж явсан Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр таг дуугүй. Уг нь тэр бурхан бүтээх хандив цуглуулж чадсан юм чинь малчиддаа туслах аян өрнүүлэхэд болохгүй зүйл байгаагүй. Гэтэл түүнд хөшөө чулуу нь хүний амь нас, мал сүргээс илүү үнэ цэнтэй юм байна гэдгийг сүхбаатарчууд хэллээ. Уг нь Сүхбаатар аймагт хаврын хаварт цаг зуурын бэрхшээл тохиолдож байдаг ч Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийнхөн хамтран хандив цуглуулж малчиддаа гар сунгадаг уламжлалтай ч У.Отгонбаярыг дарга болсноос хойш энэ уламжлал тасарсан аж. Арга ч үгүй хүрээний гудамжинд өссөн нэг нөхөр малчдын энэ мэт зовлон бэрхшээлийг ойлгохгүй л дээ гэх тунирхал ч байна.
Үргэлжлэл бий.
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 21 )
Syhbaatariin manj barguud yah n hend hamaatain.
Дээрэмчин архичин 2 ч юу ч хийгээгүй дээ. Дэд сайд Ж. Бат-эрдэнэ ч харин мундаг шүү
Ухаагийн Отгонбаяр гэж ах шигээ худалч, попрогч нэгэн биз. Ганц бурхны хөшөө барьж ард олны сэтгэлд сууна гэж бодоо юу. Ах шигээ өрсөлдөгч нараа намнаж ганцаараа өрсөлдсөн нэр зүүж төрийн тэргүүн болсон шиг увайгүй аргаа манай Сүхбаатарт хэрэгжүүлж эхэлжээ.\n Ах дүү хоёрын нүгэл нүдээрээ гарна биз.
Barilgiin yaamand tusgai zovshoorol zardag, haana budlian bn tend yavj baidag hilhaich l bsan gesen sh dee. Yamar ch bolovsrol bhgui arhichin, huuhenchin nohor l gej ih sonssiin bn. Unen ch baih doo harah tsarainii neg sejigiin l yum bn kk
АН БАТСУУРЬ БОЛ ҮНЭН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХУЛГАЙЧ ШҮҮ ЭНД МАГТААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ. ГАЗРЫН НАЙМААЧИН УУРХАЙН НАЙМААЧИН ГЭЭД ОЛОН АСУУДАЛ БИЙ. 2018 ОНД ШОРОНД ЯВАХ ГЭЖ БАЙСАН НӨХӨР ШҮҮ ДЭ. БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ АВЧ ҮЛДСЭН. ОДОО ТЭР ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
у.Отгонбаярийн трол ё магтан дуулхад л ямар гоё юм юм бэ.хүүкиын дүү УБ хотод яСүрбаатар
Батсуурь Ганибал хоёрыг сонгоод Сүхбаатарчууд юу хожсон бэ? Тэдний оронд өмнөх сонгуулиар Ганди сайдыг гаргасан бол Их юм хийхээр бсан. Одоо Отгонбаярыг сонгоорой.
Batsuuri yun sandrah ym haa hamaagui humuusiig hamaj shimeed oruulchihsan ch bh shig haha \nToirogtoi huniig hurtel tataj irj hardaad \n
... гэх мэтийн хулгайч, луйварчин болох өндөр магадлалтай этгээдүүдийг гишүүн буюу өөрсдийнх нь бодолоор ” дарга” болгоод байвал энэ улс, энэ аймаг хэзээ ч хөгжихгүй..
Батсуурь гарйаагүй шоронд орох ёстой хүн дээ, Сүхбаатрыг бүтнээр нь залгисан мангас шүү дээ. Отгонбаяр буян болоосоа харн ч
10 к ийн монголчууд Сүхбаатарын хамаг баялгыг хулгайлж дууссан батсууриас 10 к аваад дугуйлчина үхсэний босоо байдын Батсуурь хулгай хийсэн хөрөнгөнөөсөө улсын мөнгөнөөс 10 к хөгшчүүлд өгөөд нөгөөдүүл нь дугуйлаад л гараад ирдэг биздээ новшийн хулгайч хулалч луйварчин Батсуурь зайлаач
Нэр дэвшвэл танай аймагт хэрэгтэй хүндээ.Бөгс долоогч нараа
Монголын төр хуучин дэнжийн мянгын хар зах шиг. Хар дарваанд хэн мөнгө ахиу өгнө, тэр гишүүн болно. Төрийн албаар сорвитой, нүдэнд хүйтэн, гоонжтой нөхдүүд дүүрсэн.
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Боловсролын зээл доллараар авсан нөхөр биз дээ, бас л төлөөгүй, зээл тэглүүлсэн
Намнах ажиллагаа эхэлжээ хөөрхийс үзэлцээд үзэлцээд бай
SB aimgiin ungutei uudtei buh yumiig hulgailj tender gazriin naimaagaar hagartlaa bayjsan Batsuuri bol jinhene hulgaich luivarchin ichih nuurgui etgeed de, SB t ner devsheeed ch songogdohoosoo ungursun hun, udahgui shorind oroh geed sandarch hun ruu chihej bgaa gar!!! Adgiin hogiin hulgaichig oloood ir gevel Batsuuri 1 nomert shuuu
Танай аймаг харин ч дэлхийд байхгүй гантиг чулуун Бурхан багшийн хөшөөтэй болсон азтай аймаг юм биш үү. Аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой байхад юм хийсэн хүнийг харлуулах гээд ядчих тал нутгийн эргүү сэтгүүлч
Сонгуулийн хар пиар эхэлсэн юм уу. 2 авгай цай уугаад хов базаад сууж байгаа юм шиг бичиж ээ. Ийм сэтгүүлч байх уу. Гяхх гяхх гяхх
Энэ нийтлэл бичигч өөрөө тэр аймгийн гудамжинд өссөн юм бол олон хүн л таних юм байна ш дээ хандив цуглуулаад тэрийгээ өгөөч хүний нэр төрд халдсан зохиол хов бичиж суухаар эргүү новш бөгс долоогч
Батсуурийн бөгс долоогч\n