АНУ Хойд Солонгосын дөрвөн байгууллага, нэг хувь хүний эсрэг хориг тавьжээ.
Вашингтон тэднийг кибер орон зай дахь хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байгаа талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн байна.
АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын дөрвөн байгууллага болон нэг хувь хүний эсрэг хоригоо кибер орон зайд хууль бусаар орлого олж, хортой үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор авч буй арга хэмжээ гэж тайлбарлажээ.
Мөн “БНАСАУ хортой кибер үйл ажиллагаа явуулахдаа хилийн чинад дахь мэдээллийн технологийн ажилтнуудыг ашигладаг” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )