Энэ 7 хоногт ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

2023 оны зургаадугаар сарын 5-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

 Ихэнх хугацаанд бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 

 

Хур тунадас: 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: 30-нд говийн бүс нутгаар, 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: 30-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +19...+24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. 3, 4-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.

 

Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 30, 31-нд бороо, 6-р сарын 1, 2, 3-нд бага зэргийн бороо орно.

Салхи: 30-нд зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд  их төлөв баруун хойноос секундэд 3-8 метр байна.

Агаарын температур: Сэрүүсэж шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top