ЯПОН: Хойд Солонгос хиймэл дагуул нэрээр пуужин хөөргөх гэж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида БНАСАУ хиймэл дагуул нэрийн дор баллистик пуужин хөөргөх гэж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байгааг мэдэгдлээ.

Тэрбээр “Энэ бол ард түмний аюулгүй байдалд том асуудал юм” гэв.

Японы Ерөнхий сайдын ярьснаар пуужин тус улсын нутаг дэвсгэрт унах тохиолдолд устгах тушаал өгсөн байна. Японы тал мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд сонор сэрэмжтэй байж, АНУ болон Өмнөд Солонгостой нягт хамтын ажиллагаатай байхыг эрмэлзэж буй аж.

БНАСАУ тагнуулын хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байгаагаа Олон улсын далайн байгууллагад мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top