УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2023.05.30/ хуралдана. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд хуралдах бол УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд болно. 

Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх юм. Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа билээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top