МАН-ын бүлэг хүүхдийн мөнгийг ХҮҮХЭД БҮРТ олгохыг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.30/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох саналыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжжээ. Улмаар маргаашийн /2023.05.31/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулж, батлуулахаар болсон байна.

Ингэснээр хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд буюу 100 хувьд олгохоор болж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа юм. Учир нь, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top