УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.30/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийхээр болсон байна. Улмаар маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Тэрбээр "Маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ. Дараа нь УИХ-д төсвийн тодотгол хийх төслөө өргөн барина. Хамгийн эхэнд хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Түүнчлэн хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгох шийдвэрийг гаргалаа. Цалин тэтгэврийг нэмэх чиглэл гарлаа. Гэхдээ хавтгайруулж нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, цалинд өөрчлөлт оруулна гэсэн үг. Нийт 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай болж байгаа юм. Хамгийн эхэнд урлаг, спортын салбарын цалинг нэмнэ. Цалинг ирэх долдугаар сарын 1-нээс нэмэх боломжтой" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 5 )
Сонгуулийн шоу эхэллээ
урлагийнхан цалин нэхээд сууж болохгүй дээ өөрсдөө орлогоо олооч дээ ямар эмнэлгийнхэн шиг өдөр шөнөгүй ажиллаж байгаа биш дээ хэдэн худлаа хов жив ярьсан хүмүүс л суух юм билээ чадвар чадалтай нь сайхан л амьдарч банйа бараг арчаагүй нар нь үлдээд байгаа юм биш үү
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
Gaihaltai. Bagsh, emch, tsagdaa 3 hamgiin chuhal n baimaar daa. Yun urlagiinhan, ted chini barand haltuur hiigeed hangaluun amidarchdag uls, sport iinh in bol bur hoishoo shuu
Gaihaltai. Bagsh, emch, tsagdaa 3 hamgiin chuhal n baimaar daa. Yun urlagiinhan, ted chini barand haltuur hiigeed hangaluun amidarchdag uls, sport iinh in bol bur hoishoo shuu