76 түүхэнд үлдэх сүүлчийн боломж Улс төрчдийг хоёр хувааж болно.
1. Юу ч хийж мэдэхгүй улс төрчид
2. Юу ч хийж мэдэх улс төрчид гэсэн онигоо байдаг.
Өнөөгийн гутамшгийн улс төрийн нөхцөл байдалд юу ч хийж мэдэхгүй байснаас юу ч хийж мэдэх улс төрчид нь хавь илүү. Шувуу хүртэл буруу тийшээ дэвээд байх шиг өнөөгийн улс төрийг үндэс ёзоороор нь өөрчлөхгүй юм бол өнгө будгийн засал авахгүй. Зөвийг босгохын тулд бурууг нураадаг. Монгол төрийн машин эвдэрч хэмхэрсэн. АИ-76 гэдэг октан багатай, хог ихтэй бензин идэж уудаг, тойргийн сонгуульд 3-5 тэрбумын такс төлдөг, зөвхөн мөнгөө төлсөн нь сонгогдох эрхтэй 76 дарга-гишүүнтэй монгол төрийн хуучин машин техникийн болоод моралийн элэгдэлд орсныг баталж ядах юмгүй.
Хөгжлийн банкны өр, нүүрсний хулгай, тусгай сангуудын тусгай тонуул… Төрийн машины мотор нь салгалан аахилж, тос масло нь гоожин асгарсныг гол харлатал батлаад өгч байна. Мөнгөөр эхэлдэг улс төр мөнгөний төлөө л байдаг. Төрийн машинд сэв замаск янзлах вьетнам засвар хэрэггүй. Моторт нь ээлж хийж, гурван иж бүрэн капитал засвар төрийн машинд хэрэгтэй. Даавуу чихэж, төмөр утас ороож, мод, хадаас шааж, монголчлон аргалаад явахаа больсон төрийн машин. Үндсэн хууль 30 жил үүргээ гүйцэтгэсэн. Өнөөдөр шинэ 30 жилийн замд үндсээр нь өөрчилж, их засварт орсон төрийн машинтай гарах бодит хэрэгцээ шаардлага үүссэн. Цар тахал, дайн тулаан, дэлхийн том гүрнүүдийн сөргөлдөөн, гадаад, дотоодын нөлөөлөл ихэссэн цаг үед хэзээ ч хаана ч таг зогсож мэдэх салгалсан ямбий төрийн машитай бэрхийг туулж чадахгүй.
Төрийн систем, улс төрийн тогтоц ургамлаар бол уг ёзоор нь өвчлөн ялзарч хувхайрч хатжээ. Хавь ойрыг нь бүрхсэн хогийн ургамлыг үндсээр нь зулгааж хаяхгүй бол иш мөчрийг нь тайраад үндсэн агуулга, мөн чанар нь өөрчлөгдөхгүй. Хэлбэрийн биш агуулгын өөрчлөлт хийж байж, хуучин 30 жилийг үдээд, шинэ 30 жилийг угтана. 76 “мал”, 76 “хулгайч” гэж нэр хочноос өнөөдөр салахгүй. Өнөөдрийн 76-гийн ч биш сүүлийн 20 гаруй жилийн гишүүдээс салахгүй наалдсан нэр хоч. Зовлонгийн түргэн нь гэдэгчлэн чөтгөрийн тойргийг зогсоож, үндсээр нь өөрчилж чадвал энэ 76 хожмын өдөр түүхэнд бичигдэж үлдэнэ.
УИХ 76+50 иас бүрдэх нь зөвхөн тооны биш чанарын өөрчлөлт. Тогтолцоог нь өөрчлөхийн тулд тоо нэмж байгаа шинэчлэл. Хуучин тогтолцооны 76 дээр шууд 50-ийг нэмж байгаа дөрвөн аргын тоо биш. +50 гишүүн, жагсаалтаар сонгогдох төлөөлөгчид тойрон эргэлдэх тойроггүй, өмчилж авсан жалгагүй, хэвийн боов, бэлэн мөнгө, хуц ухна, өвс тэжээл ,бидон сав, ор дэр бэлэглэдэг өвлийн өвгөн, цасан охид болохгүй. Өнгө мөнгөөр биш өөрийн нэр төр, мэдлэг чадвараар улс орны хэмжээнд сонгогдсон, нийгмийн янз бүрийн хэсэг бүлэгтэй зовлон жаргал нэгтэй төлөөлөгчид хууль батлалцаж, дуу хоолойгоо өргөх зам нээгдэнэ.
Үндсэн хуулинд зааснаар УИХ-ын гишүүн ард түмний элч. Ардчилсан төрд ч мөнгөтэй, мөнгөгүй хэн ч сонгогдох эрхтэй. Парламент гэдэг сангууд тоносон сангийн нярвуудад зассан зөөлөн олбог биш. УИХ бол мөнгөөр биш мэдлэгээр гоёсон эрдэмтэн, инженер, гэр хорооллын оршин суугч, малчин, жинхэнэ ЖДҮ эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй хүн, багш гэх мэт олон ашиг сонирхлын уулзах цэг, мэргэжлийн байр сууринаас нарийн ширийнээр мэтгэлцэх нээлттэй талбар байх ёстой. Зөвхөн энэ удаагийн биш сүүлийн 20 гаруй жилийн УИХ-ын гишүүд, “ард түмний элч”-үүдийн дундач үзүүлэлт, хэв шинжит хөргийг харъя.
УИХ-ын гишүүн дундчаар 55 настай, эрэгтэй, хоёр том намын аль нэгийнх нь гишүүн, сангаас зээл, тэтгэлэг авсан, ургийн мод, цүнх баригчдын сүлжээтэй, 3-5 тэрбум сонгуульд зарсан, том компанийн товчнууд. Төлөөлөл нь хамгийн сайн хангагдсан гэвэл нь уяачийн том малгайтай, эрлийз хурлийз морины эзэд, дээр нь хэдэн бөх. Ард түмний жинхэнэ төлөөлөл биш учраас эдэн дунд эгэл даруу харваачид байхгүй. Үндсээр нь өөрчлөхийн эсрэг, өнөөдрийн поп улс төрийг авч үлдэхийг санаархаж байгаа хүмүүс таних тэмдэгтэй. Өөрчлөлт шинэчлэлийг улдан эсэргүүцэж байгаа Хөвсгөлийн арван жилийн нэг ангийн хоёрыг аваад үзье.
Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөхгүй гэж улаан цайм мэдэгддэг боловч ардын хүүхдэд бага ангиас нь англи хэл заахад дургүй Ц.Даваасүрэн. Холимог тогтолцоог авбал Норвеги шиг болж баларна шүү гэж айлгадаг попын хаан. Энэ хүний охины төлбөрийг багаасаа англи хэл сурах эрхгүй хүүхдүүдтэй татвар төлөгчид өрийг нь өмнөөс нь төлж, байгалийн баялгаа тэгш, хүртээмжтэй байлгахын загвар жишиг болсон Норвеги шиг болж балрахгүй байх ёстой болж байна. Боловсролын сангийн зээлээ төл гэсэн Ерөнхий сайдын шаардлагыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг чинь эсэргүүцнэ гэж барьцаалж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрийн өчүүхэн эрх ашгаар наймаалцахыг санаархаж байна гэсэн үг.
Ц.Даваасүрэнгийн ангийн охин Ц.Оюунгэрэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хүний эрхийг хөндсөн онц чухал хууль батлах үед бусад 6-7 гишүүний картыг барьчихаад өмнөөс нь санал өгч байгаа бичлэг одоо ч сошлд тарсаар байдаг. Цөөхөн кнопоор ямар ч чухал хуулийг яаж гурилдаж, хууль тогтоох эрхэнд хэрхэн халдаж болдгийг биеэр үзүүлсэн жишээ юм. Өрөөл бусдаас нэхдэг шударга ёс нь өөрийнх нь хүү, дүү, дүүгийн хүүхдүүдийн ИНЕГ-аас авсан сургалтын зээл, тэтгэлгийн баримтуудтай цуг бүдгэрлээ. Үндсээр нь өөрчилж, өнгө мөнгө биш үзэл санаа ноёлдог, боов биш бодлого, өвс тэжээл биш биш үнэт зүйл нэхдэг шинэ улс төр эхлэх тулах цэг хатгаж чадвал энэ 76 шинэ түүхэнд үлдэх болно.
Үндсэн хууль гэдэг нийгмийн гэрээ иргэн бидний хувьд хэрэгжихгүй байгаа учир өөрчилж шинэчлэхийг шаардаж байна. Өөрчлөх үү, үлдээх үү? Надад асуулт байна. Хариултыг нь хамтдаа олъё.
1. “Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгогдох эрхтэй” гэж Үндсэн хуулинд заасан. Гэтэл 76 тойргийн сонгуулийн тогтолцоогоор нэр дэвшигч багадаа 3-5 тэрбумыг зардаг. Өнөөгийн 31 жил мөрдөж ирсэн сонгуулийн тогтолцоонд өнгө мөнгө, үзэл санаа хоёрын аль нь илүү хүчтэй вэ?
2. Үндсэн хуулинд зааснаар УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч. 76-гийн дунд эгэл жирийн иргэдтэй зовлон жаргал нэгтэй, түмний нэгүүд байна уу?
3. Өнөөг хүртэл мөрдөж ирсэн сонгуулийн тогтолцоогоор шударга, боловсролтой сэхээтнүүд, нийгмийн олон янзын төлөөллийн хүмүүс, жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр хорооллын оршин суугч, жижиг дунд бизнес эрхлэгч сонгогдсон уу?
4. УИХ-ын гишүүн Та бидний дарга уу, Та бидний төлөөлөгч үү?
5. Өнөөдөр Монголын улс төр, сонгууль уг үндсээр нь өөрчлөх хэрэггүй, эрүүл зөв байна уу? Үндсээр нь өөрчлөх үү, энэ хэвээрээ байж байг уу?
6. УИХ-д ард түмний хараа хяналт, хүчтэй сөрөг хүчний дуу хоолой хэрэгтэй юу? Нэг нам, эсвэл 2 нам ээлжлэн төр барьдгийг энэ хэвээр нь үлдээх үү, эсвэл 5-6 нам хяналт тавьж, үзэл бодлоо уралдуулдаг мэтгэлцдэг байсан нь дээр үү?
7. 31 жилд улсын эдийн засаг 20 дахин, улсын төсөв 60 дахин, улсын өр 70 дахин өссөн. 76 гишүүний эрх мэдэл нь ихэдсэн үү, багадсан уу? УИХ-ын гишүүдэд эрх мэдэл нэмж өгсөөр байх уу, эрс багасгаж, илүү хяналттай болгох хэрэгтэй юу?
8. УИХ-ын 76 гишүүн тус бүр гурван байнгын хороонд харьяалагддаг. Нэг хүн гурван өөр салбар, мэргэжлийг мэргэжилтний хэмжээнд мэдэх үү? Та УИХ-ын гишүүдийн мэдлэг, чадварт сэтгэл ханамжтай байдаг уу?
9. УИХ-ын 39 гишүүн хуралдаа сууж, ердөө 20 кнопын хүчээр өнгөтэй өөдтэй өмч хөрөнгө, үйлдвэр аж ахуй, орд газруудыг, олон том боломжуудыг алдсан. УИХ-ын 5-6 гишүүн хуйвалдсан байхад хүссэн хууль, шийдвэрээ захиалгаар гаргадаг. УИХ хуйвалдааны талбар уу, хууль тогтоох танхим уу?
10. Бид бүхний ирээдүй, боломжийг тоносон тусгай сангууд, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн эзэд нь эрх мэдэлтнүүд. Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Энэ бүхний үндсээр нь өөрчлөх үү, үр дагавартай нь хөөцөлдсөөр байх уу?
Б.ЭГШИГ
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Jagsaaltiig bol ers esrguutsdj bna 2 tom namiin hamag tom aluurchid hulgaichuud orj irne ih hurliin huvid huuli batlahdaa 76 n 80 dooshgui irtseer batlah yostoi undsen huuli eruugiin huuli songuuliin huulind tedend ashigtai bus ard tumend tustai huuli l heregtei manan mafiihan uursdiin batalsan huuliar shiitguuleh gej zahiin neg muu alua salbaaigaar shugel uleelgeed nuguu mangaraa temtsegch shudarga baihgui surbii hun bolgojj baihad manai add tumen tuund ni huurtaad valis ergeed baihiin gishuudiin toog bol nemsen ch bolno hassan ch bolno mash todorhoi changa huuli garsnii daraa l toogoo yri
Монгол улсад дээдчүүдийн бус, жирийн ард түмний эрх ашгийг дээдэдлсэн Марксист онолоор зэвсэглэсэн Коммунист нам байгуулаагүй цагт Монгол улс хэзээ ч өөдлөхгүй, дээрэмчин Америкийн боловсруулж өгсөн одоогийн Үндсэн хуулийг яаж ч засаж сайжуулаад ямар ч нэмэргүй болохыг 1000 хувь батлан хэлье. Сүүлийн 30 жил дээрэмчин америкчууд монголчуудын тархи толгойг Марксизм, Коммунизм гэж үгийг хэлэхээс ичдэг, айж чичирдэг болтол нь угаасан бөгөөд өнөөдөр ч улам хүчтэй угаасаар байна. Босцгоо дарлагдсан ардуудаа, боолчуудын ертөнц босцгоо!!!
Одоо бгаа хулгайч нараасаа салхад дахиад 30 жил хэрэгтэй юу