Засаг дарга М.Идэрбат шинэ жилээр зуслангийн газрууд “БЭЛЭГЛЭЖЭЭ”

2023 оны 06 сарын 07

Засгийн газраас зарласан "Таван Ш" ажиллагааны хүрээнд иргэд өөрсдөө "Шүгэл" үлээж эхэлсэн нь сайн хэрэг. Энэ удаад Сүхбаатар аймгийн иргэд Засаг дарга болон түүний баг хамт олон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, мэдээлэлд ойр байдлаа ашиглан ард иргэдийн боломжийг хулгайлж байгаа талаар бидэнд мэдээлэл хүргэсэн юм.

Тодотговол, өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 28-30-ны хооронд нэр бүхий хүмүүст зуслангийн газар олгосон байна. Ингэхдээ өөрийнхөө үнэнч зүтгэлтнүүд болох газар, хэлтсийн дарга нар, тэдний ойрын хамаарал бүхий хүмүүст хууль бусаар газар олгосон аж. Үүнийг сүхбаатарчууд “Манай Засаг даргын Шинэ жилийн бэлэг” хэмээн хошигнон ярьж байна.

Уг “бэлэг”-ний газрыг гол төлөв АН-ын данстай нөхөд авчээ. Гэтэл Сүхбаатар аймгийн иргэд хуулийн дагуу авах ёстой 0.7 га газар олдохгүй, хүнд байгааг бидэнд мэдээлсэн юм. Тэгэхээр энд олон зүйл нуршилгүй Шинэ жилийн баяраар зуслангийн газар “бэлгэнд авсан” нөхдийн нэрсийг хүргэж байна. 

Газрын албаны дарга Э.Төгөлдөр

Газрын албаны дарга асан Ч.Ганзориг

Газрын албаны хэлтсийн дарга Б.Алтансүх

Газрын албаны хэлтсийн дарга Г.Энхжин /ээж, ахынхаа хүүгийн нэр дээр /

Газрын албаны ахлах мэргэжилтэн С.Наранчулуун

Мөнххаан сумын газрын даамал Э.Алтанзул

Түмэнцогт сумын газрын даамал Түмэнбаяр эхнэр Б.Ариунтөгсийнхөө нэр дээр

Газрын албаны үйлчлэгч Дуламрагчаа

Газрын албаны ажилтан Болормаа нөхрийнхөө нэр дээр

Газрын албаны мэргэжилтэн Батболд дүүгийнхээ нэр дээр

Газрын албаны IT инженер Бямбадорж төрсөн ахынхаа нэр дээр

Газрын албаны ажилтан Оюунхорол хадам ээжийнхээ нэр дээр

Баруун-Урт сумын газрын даамал Дарханбаяр ээжийнхээ нэр дээр

Аймгийн Нийтийн номын сангийн дарга Э.Амарбат

Аймгийн Хот тохижилтын дарга Х.Баатарсүх

Аймгийн Голомт банкны захирал О.Алтангэрэл нарын иргэд зуслангийн газар “бэлгэнд” авчээ.

Х.ӨЛЗИЙТ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БНМАУ(103.212.119.79) 2023 оны 06 сарын 07

Ер нь аль нь ч адилхан иргэдийн боломжийг хулгайлдаг ЦАВЧААЧИН юм биш үү.МАН.АН

0  |  0
Тү(66.181.161.138) 2023 оны 06 сарын 07

Амар болждээ хувийн газраа тарааж байгаа умуу хайшаа ум хурган дарга нар ч дураараа дуригаж дунд чөмгөөрөө шүгэлддэг болждээ

0  |  0
Top