Энэ сарын 14-17-нд хойд хөршийн Санкт-Петербург хотноо “Петербургийн олон улсын эдийн засгийн форум” болно.
Монголын бизнес эрхлэгчид “Петербургийн эдийн засгийн форум”-д оролцох юм. Форумд өнгөрсөн жил 130 орноос 14 мянга гаруй оролцогч иржээ.
Монгол Улс нь ОХУ-тай “ОХУ-Монгол-Хятад” хэмээх тээвэр-ложистикийн коридор, Оросоос Монголоор дамжуулан барих хийн хоолой зэрэг төслүүд дээр хамтран ажиллаж байгаа билээ.
Энэхүү арга хэмжээ нь Оросын бизнес эрхлэгчид болон гадаадын хамтран ажиллагсад хоорондын түншлэлийг бий болгох олон улсын хамгийн чухал арга хэмжээний нэг аж.
Монголын бизнес эрхлэгчид уг форумд оролцох нь ашигтай ирээдүйг бий болгох шинэ боломж болно.
“Петербургийн эдийн засгийн форум”-д бизнесийн томчуудын төлөөлөл, хил дамнасан хамтын ажиллагаанд нээлттэй Оросын бүс нутгийн удирдагчид оролцдог. Энэ жил жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан форум зохион байгуулах бөгөөд энэ нь оролцогч улс орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааны нөхцөлийг бүрдүүлнэ гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Маш амжилттай болж өндөрлөсөн.
Ивануудтай ойртож хэрэггүй
noooo, buu orolts
NOOOO