ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Тэтгэврийн зөрүүг арилгаж, нийт тэтгэврийг 10 хувиар нэмнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

УИХ-ын өнөөдрийн /2023.06.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж эхлэх гэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ.

Тэрбээр "Төсвийн тодотголын хүрээнд цалингийн хэт ялгаатай байдлыг цэгцэлнэ. Цаашид жил бүр инфляцитай уялдуулж цалинг тогтмол нэмж байх тогтолцооны реформыг тусгалаа. Тэтгэврийн зөрүүг арилаж, нийт тэтгэврийг 10 хувиар нэмнэ. Цаашид тэтгэврийг жил бүр тогтмол нэмж байхаар тусгалаа. Тогтолцооны шинэчлэлийг хийж, ахмад настан зөвхөн тэтгэвэр авдаг гэдэг бодлыг өөрчилнө. Засгийн газрын дэмжиж, хууль эрх зүйн реформ хийх болно" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top