Б.Жавхлан: Орлого нэмэгдэж байгаа л бол цаг алдалгүй өрхийн орлогыг дэмжих хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

УИХ-ын өнөөдрийн /2023.06.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Сангийн сайд Б.ЖАВХЛАН "Бид сүүлийн гурван жил тэтгэвэр, цалинг олигтой нэмж чадаагүй. Маш хүнд нөхцөл байдлаас одоо гарч ирж байна. Инфляцийг задалж ярих юм бол 70 хувь нь гаднаас импортолж авч ирдэг. Энэ бол манай гадаад худалдааны өнөөдрийн үнэн, гажуудал. Дотооддоо бид үйлдвэрлэж чаддагүй гэсэн үг. Энэ 30 гаруй жилийн бүтцийн гажуудлаас үүссэн үнийн өсөлтийг ард иргэд нуруундаа үүрч явах учиргүй юм. Хэрэв бид газрын баялгаасаа мөнгө олж байгаа бол, төсөв орлого нэмэгдэж л байгаа бол цаг алдалгүй цалин, тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Өрхийн орлогыг дэмжихээс өөр аргагүй, дэмжих хэрэгтэй. Цаашид оройтно. Тиймээс боломж гарч байгаа хамгийн эхний цагт л ийм арга хэмжээг авч байгаа юм. Энэ удаагийнх бол тодотгол шүү. Тиймээс бүх асуудлыг нэг доор шийдэж чадахгүй. Тулгамдсан, эргэж харах зүйлээ л үзүүрээс нь шийдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top