МАН-ын бүлэг эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас доошгүй байх нь зүйтэй гэж үзжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.12/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол болон Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, гишүүдийнхээ байр суурийг нэгтгэсэн байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газраас УИХ-д төсвийн тодотголыг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. УИХ хэлэлцэх эсэхийг шийдсэн. Төсвийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусгана" гэв. 

Түүнчлэн "Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийгдсэн. Энэ хэлэлцүүлэг хийгдэх үед нэг хүйсийн байх доод хэмжээ 40-өөс доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн. Үүнтэй холбоотой асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээд, жендерийн квотыг 30-аас доошгүй байх нь зүйтэй гэсэн саналыг бүлгээс дэмжиж шийдвэрлэсэн" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.90.28) 2023 оны 06 сарын 12

Болноо.

0  |  0
Top