2023 оны зургаадугаар сарын 19-нийг хүртэлх 7 хоногийн
цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх нугацаанд гол төлөв нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
Хур тунадас: 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13, 14, 17-нд нутгийн зарим газраар, 15, 16, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 14, 16, 18-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 12, 13, 15, 17-нд шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан, бусад хугацаанд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 0 )