Жо Байден Беларусын эсрэг хоригийг жилээр сунгалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Беларусын эрх баригчдын эсрэг хоригийг дахин нэг жилээр сунгажээ.

Цагаан ордноос мэдээлснээр Беларусын удирдлагуудын зарим нь болон бусад хэд хэдэн хүний үйлдэл АНУ-ын үндэсний гадаад бодлогод онцгой аюул учруулсаар байгаа учир хоригийг сунгасан байна.

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч нар хэд хэдэн удаа сунгаж байсан Беларусын эсрэг хоригийг Жо Байден 2022 онд мөн нэг жилээр сунгасан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top