ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Энэ сарын эхээр Ц.Ганхуяг ИЗНН-ын даргын ажлаа хүлээлгэж өгсөн билээ. Түүний оронд Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар сонгосон.Тэгвэл Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд ханджээ.

Энэ талаар Улсын Дээд шүүхийн албан ёсны сайтад "Ц.Ганхуяг Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас Улсын дээд шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь “Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дүрмийн өөрчлөлтийг, мөн намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг тус тус бүртгүүлэх” агуулгатай байна" хэмээсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа (66.181.160.27)  2025 оны 03 сарын 13

Арай арай ийм хэлээ хазсан хүүхдээр....

1  |  0
Top