УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.26/ хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ.
Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх үеэр УИХ-ын зарим гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаж, бүлэг завсарлага авсан. Бүлгийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.1 дэх заалтыг хэлэлцэж, англи хэл буюу гадаад хэлийг сургалтын хөтөлбөрөөр заахаар тогтлоо. Боловсролын тухай хуулийг дагалдуулан хууль хэрэгжүүлэх тогтоолын төсөл боловсруулж, англи хэлний сургалтыг эрчимжүүлж, сайжруулахаар тогтоолд тусгаж өгөхийг гишүүд онцолжээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Улс төрийн намын тухай хуульд 2005 оноос хойш өөрчлөлт оруулаагүй. Бүлэг хэлэлцээд улс төрийн намыг дээд шүүх бүртгэх заалтыг дэмжлээ. Намыг УИХ-ын сонгуульд 2 удаа оролцоогүй бол, намын Их хурлаа хийгээгүй, сүүлийн 2 жил намын санхүүжилтдээ аудит оруулж СЕХ-нд мэдүүлээгүй бол идэвхгүйд тооцно гэсэн заалтыг хэлэлцэж дэмжсэн. Хуулийн төслийн заалт бүртэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжсэн байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмжжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Япон, солонгос, хятад гэсэн ази тивийн хөгжингүй 3 орны хэлнүүдийг сургууль бүрт дугуйлангаар долоо хоногт 2-3 удаа хичээллүүлэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хэлний багш нарийг нь бэлтгэж цалинжуулаад нэг багшид ойролцоо байрлах 5-6 сургууль хариуцуулж өгөөд өдөрт 2-3 сургуульд дамжаад ороод байж болно ш дээ. Нэг их төгс сургах гээд байгаа юм биш ш дээ, ойр зуур аялах худалдаа арилжаа хийхэд энэ хэдэн хүүхдүүд чин ирээдүйд хоолтойгоо залгаад яваад байх хэмжээнд л байвал болно ш дээ. Одоогийн боловсролын систем гэртээ монголоор ярих чадвар өгөх хэмжээний л төвшинд болсон юм шиг санагдаж бна.
tanai nam songuuliar dungee taviulah bolno
Чинбүрэн чинь сайн эмч болохоос улс төрчийн хувьд бол ойд төөрсөн сармагчин байна.Манайхан сайн мэргэжилтнүүдээ сураагүй зүйлд нь дэвшүүлж дуусгадагаа болих хэрэгтэй.Эмчээ хийж байсан бол аштай юу,одоо бол хоосон чалчигч болжээ
buruu
Зөв шүү