ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 02

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулвал: Эд мал арвидна

Наран ургах, шингэх: 04.57-20.55

Аргын тооллын 7 сарын 2, Адьяа гараг. Билгийн тооллын 14. Гар одтой, цагаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Эд мал арвидна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top