Б.Батцэцэг: БНЭУ-ын Парламентын Лок Сабха-гийн дарга Ом Бирлагийн айлчлал нь стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилготой

2023 оны 07 сарын 04

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла 2023 оны долоодугаар сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болсон газрын тосны үйлдвэрийн төслийг урагшлуулах, эрчим хүчний хамаарлыг бууруулахад гуравдагч хөршийн оруулж байгаа хувь нэмрийг илүү тодотгосон айлчлал болно” гэж онцоллоо.

Тэрбээр, “Монгол, Энэтхэг улс 1955 онд дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш хоёр улс харилцаа хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж стратегийн түншлэлд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд стратегийн түншлэлийн хүрээнд хоёр орны хооронд найрамдлын бэлгэ тэмдэг болсон томоохон ажлуудыг зохион байгуулж ирсэн. Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудыг тогтмол давтамжтай хийж ирсэн бөгөөд 1959 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 40 орчим айлчлалыг харилцан хийсэн байдаг. Харилцааны ийм түүхтэй улс орон цөөхөн. БНЭУ бол манай гуравдагч хөршүүдийн дотор гол орнуудын нэг. Эдийн засаг, бизнес, худалдаа төдийгүй шашин, соёл, түүх, хүн хоорондын харилцаа маш гүнзгий, оюун санааны хөрш юм. Хоёр улс олон зуун жилийн харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэндээ хангалуун байдаг” гэв.

Сайд Б.Батцэцэг, “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-гийн айлчлал нь төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын давтамжийг хадгалахаас гадна стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилготой. Мөн эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны чиглэлээр шат ахиулсан хэлэлцээг хийх, газрын тосны үйлдвэрийн төслийг урагшлуулж, хугацаанд нь ашиглалтад оруулах, эрчим хүчний хамаарлыг бууруулахад гуравдагч хөршийн оруулж байгаа хувь нэмрийг илүү тодотгосон айлчлал болно. Түүнчлэн бид стратегийн томоохон ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байдаг. Энэтхэг улстай газрын тосны үйлдвэрээс гадна батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа  нэлээн өндөр түвшинд хүрсэн. Батлан хамгаалах салбарын хувьд хамтарсан цэргийн сургуулилалт хийхээс гадна тогтмол өндөр түвшинд харилцан айлчлал хийдэг. Харилцан туршлага солилцож, Монгол Улсын санаачилсан батлан хамгаалахын салбарын бүхий л үйл ажиллагааг  тус улс маш идэвхтэй дэмжиж ирсэн” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.123) 2023 оны 07 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

0  |  0
DR. ADITYA(197.211.53.123) 2023 оны 07 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

0  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 07 сарын 05

budagaa bagasga

0  |  0
зочин(66.181.182.126) 2023 оны 07 сарын 05

сайн ярилцаж тохирё аваараай даа хамгийн залхуу заваан хүмүүс энэтхэг чүүд юм биш үү

0  |  1
Top