Дундговь аймгийн Хулд сумын төвөөс баруун хойд зүгт 4 километрийн зайд долдугаар сарын 11-ний өдрийн 10:58:44 цагт 3,9 магнитудын газар хөдлөлт болжээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.14 105.47 - 10 километр гүнд
Тодотгоход, манай орны нутаг дэвсгэр Төв азийн эх газрын газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог. Сүүлийн 10 жилд 260 мянга гаруй газар хөдөлснөөс 2 удаа 7 магнитудын хүчтэй, 7 удаа 6 магнитуд, 100 гаруй удаа 5 магнитуд, мянга гаруй удаа 4 магнитуд, 10 мянга гаруй удаа 3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )