Орос-Украины дайн эхний гурван хоногтоо дуусах магадлалтай гэх таамаглалаас тэс зөрж 500 гаруй хоног руу ороод байна.
Энэ хугацаанд Украинд олон улс зэр зэвсэг нийлүүлж, тус болж буйн нэг нь АНУ гэдэг нь нууц биш. Гэвч АНУ-аас өнгөрсөн долоо хоногт нийлүүлсэн кластер бөмбөг нь дэлхийн 100 гаруй улсад хэрэглэхийг хориглосон эд юм. Энэхүү бөмбөгийг өнгөрсөн долоо хоногт нийлүүлснээс хойш Украины арми тун сайн ашиглаж буйг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ.
Гэвч Кирбигийн энэхүү мэдэгдэл бусад улсуудын хувьд бахархалт мэдээ биш харин эргэлзээ, тээнэгэлзээ дагуулсан асуудал болоод байна. Кластер бөмбөг нь газарт биш агаарт тэсэрч, олон хэсэг жижиг бөмбөг болж задарч тэсэрдэг учир энгийн иргэдийн амь насанд халтай байх магадлалтай юм. 2021 онд л гэхэд энэ бөмбөгийн гайгаар 149 энгийн иргэн амиа алдсан тухай бодит баримтыг Cluster Munition Monitor гарган тавьж, Жо Байденийг зэмлэж байлаа. Энэ бөмбөг хэрвээ агаарт дэлбэрэхгүй газарт буувал маш аюултай, хэдэн арван жилээр гай тарих аюултайг мөн сануулсан юм.
Энэ удаад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден кластер бөмбөгийг Украины армид нийлүүлэх болсноо “Маш хэцүү шийдвэр байсан” гэж тодорхойлсон байна.
Оросын арми Украины зүүн-хойд нутаг дэвсгэрээр дайралтаа эрчимжүүлж, 100 мянган цэрэг мөн хэдэн зуун танктайгаар дайрах тухай мэдээлэл Украины арми авсан тул кластер бөмбөгийг нийлүүлсэн гэж мэдэгдэж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Orosuud hereglesen bol,odiin baruunihan boon sensaats bolj bgaa l daa,harin odoo heregleh shig boloh bz,uy l bna kassetnii bombognii noots bga gesen dee,neg heseg bombognii dutagdald bhdaa ch heregleegui gesen dee...
Оросууд хэрэглэж болдог бусад нь яагаад болохгүй гэж
орос өөр хоргилсон зэвсэг хэрэглэнэ америк эцсийнхээ арга хэрэглэж байна даа доллорын хаанчлал унахад мөн ойртож байна даа