Монгол Улс, Европын холбооны хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай албан ёсны шийдвэрт гарын үсэг зурлаа.
Шадар сайд С.Амарсайхан Белгийн Хаант Улсад зохион байгуулагдаж буй Монгол Улс, Европийн холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 22 дугаар хуралдаанд оролцож байна. Энэ хүрээнд Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай албан ёсны шийдвэрт Европын Холбооны хэсгийн дарга Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Вегандтай харилцан гарын үсэг зурав.
Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсэг нь Европын Холбооны Олон жилийн баримжаат хөтөлбөрийн шугамаар хэрэгжиж буй төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцдог чухал механизм юм.
Европын Холбооноос Монгол Улсад ногоон тогтвортой хөгжил, ардчилал болон эдийн засгийн хөгжил гэсэн тэргүүлэх чиглэлд 33 төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )