Өнгөрсөн ням гаригт ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлиэс 5.5 километрийн зайд орших IQ-Квартал цамхагт дрон унаж, нэг хамгаалагч шархадсан явдал гарлаа.
Үүний дараагаар Москвагийн Внуково нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсоож, нислэгүүдийг түр хойшлуулсан байна.
Хэдийгээр Украины тал халдлагыг үйлдсэн гэж мэдэгдээгүй ч гэлээ Владимир Зеленский өчигдөр орой цахимаар мэдэгдэл хийхдээ “Дайн аажмаар Оросын нутаг дэвсгэр рүү эргэж, тэдний бэлгэ тэмдэг болсон газрууд, цэргийн баазыг чиглэж байна. Энэ бол нэн шударга, зайлшгүй болох ёстой үйл явдал юм” хэмээн мэдэгдлээ.
ОХУ-ын төр засаг дроны дайралтыг “Украины дэглэмийн алан хядах ажиллагаа” гэж тодорхойлоод гурван дроны нэгийг Одинцовогийн ойролцоо агаарт нь устгасан бол үлдсэн хоёрын дайралтаас хамгаалахад Москва-Сити дүүрэгт унасан гэж мэдэгджээ.
BBC дэх Украины төлөөлөгч Юрий Игнат болсон явдлын талаар ярихдаа “Дайн бидэнд хамаагүй гэж бодож байгаа хүмүүст харин ч их хамаатай шүү. Орост одоо ямар нэгэн зүйл нисч ирээд, тэсэрч дэлбэрч магадгүй гэсэн айдас бий болсон. Тиймээс Оросын нутаг дэвсгэрт амар амгалан байх тухай яриа байхгүй. Тэд хүссэнээ хүртэж байна” хэмээн мэдэгджээ.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Тэнгисийн цэргийн флотын ойн өдрийн мэндийг дэвшүүлэхдээ “Бидэнд өөр гарц үлдэхгүй бололтой. Тиймээс манай дайчдад дайснууд залбирах л хэрэгтэй. Манай дайчид л дэлхий даяар цөмийн гал асаахгүй байгаа юм шүү” хэмээн цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 10 )
Украйн гэх улс юуч үгүй ардын амьдрал нь сүйрж байгаа...орос харин тайван амгалан нойрсож байгаа иргэд нь....шудрага л бай...no war
Хүссэн юм хүзүүгээр гэгчээр УКРАЙН УЛСЫГ НАТО,АНУ-д худалдсаны хүчинд амьд үлдэж магадгүй ч Украйн ард түмэн хамгийн их хохирч.нутаг үгүй үлдэх бий.
Зеле татсан тхар амхиндаа мансуураад солиорчихсон
Орос задарч бутарч бж л монгол маш олон иванууд дээрэнгүй дарамтаас салж маш хурдан хөгжинө шүү.Хил гаалийн хаа бхгүй өндөр татвар түлш цахилгааны дэлхийд бхгүй үнийн хараат байдалд байлгаж монголын том төсөлүүдийг гацааж ирсэн адгийн хөрш.
Эргүү удирдагчтай байх ийм л аюултай байгаам даа өөрийнхөө газар нутаг дээр дайн дуудчихаад гавьяа байгуулсан мэт солиорч явдаг дайнд ялагдах нь хэнд ч ойлгомжтой НАТО Америк зөвхөн газар нутгийг нь хуваалцахын тулд зэвсэгээр өр тавиулж байгаа
Orosuud ene daind yalagdaasai
оросуудын юуг ч нэвтрүүлдэггүй,бүхнийг устгагч гайхамшигт хамгаалалтууд нь яасан вэ? арми шигээ цаасан бар уу .Үлгэрийн баатрууд буюу жинхэнэ чукча чинь оросууд байж
Орос, НАТО-гийн дайныг өөрийнхөө нутаг дэвсгэрт хийлгэж Украйн гэдэг улсыг арилгахнээ дээ
МУУ ХӨГИЙН АЛИАЛАГЧ МӨН МӨРӨӨДӨВ ӨӨ
Согтуу иван