Ханбогдод шороон хана босож, нөөлөг салхины үзэгдэл үүсжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 03

Өмнөговь аймгийн Ханбогд суманд наймдугаар сарын 1-нд тохиосон энэхүү үзэгдэл нь дэвсгэр гадаргын халалтаас үүссэн борооны бөөн үүлний өмнөх хүчтэй уруудах урсгалтай холбоотой нөөлөг салхины үзэгдэл болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас тайлбарлалаа. 

Газрын гадаргын байдлаас шалтгаалж шороон хана босдог. Шороон хананы дээд тал нь цагаан өнгөтэй байгаа нь тэр түвшинд агаарын температур 0° градус байна гэсэн үг.
 


Агаарт байсан усны уур өтгөрөлтийн 0° градусын түвшинд хүрээд үүл болж харагдаж байна. Мөн агаар дахь шороо, тоосонцор нь үүлэн дэх усан дусал томроход чухал үүрэг гүйцэтгэдэг гэж уг тайлбарт онцолжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top